Шинэ Монгол Технологийн дээд сургууль
New Mongol institute of technology

2016 оны 9-р сарын 14-ны 10 цагаас Японы Ёкохамагийн Үндэсний их сургуулийн Инженерийн салбар сургуулийн профессор Казүёши Үэда (Kazuyoshi Ueda), Казүхиса Сакакибара (Kazuhisa Sakakibara) нар оюутан багш нарт зориулж лекц уншлаа

19.09.2016

2015 онд манай технологийн дээд сургууль Ёкохамагийн Үндэсний их сургуультай хамтран ажиллах гэрээг байгуулсан. Энэ хүрээнд 2015-2016 оны хичээлийн жилд манай сургуулийн 10 оюутан нэг багш “Sakura Science” анхны хөтөлбөрөөр тус сургуультай танилцах дадлага амжилттай хийгээд ирсэн. Энэ хичээлийн жилд “Sakura Science” хоёр дахь хөтөлбөрөөр 10 оюутан нэг багштайгаар явахаар бэлэн болоод байна.

Проф. Үэда нь молекуляр динамик загварчлалын чиглэлээр дэлхийд нэртэй судлаач, энэ бүтээлээр 2013 оны химийн нобелийн шагналыг Харвардын профессор авсан байдаг. Проф. Үэда Шинэ Монгол технологийн дээд сургуулийн оюутнуудад тооцоолол хийх өндөр хүчин чадалтай 2 “workstation” компьютер болон өөрийн сургуулийнхаа тооцооллын төв рүү нэвтрэх тодорхой тооны ID эрх, бакалаврын түвшинд инженерчлэлийн чиглэлээр хамтарсан сургалтын хөтөлбөр боловсруулах талаар хэлэлцэж ярилцлаа