Шинэ Монгол Технологийн дээд сургууль
New Mongol institute of technology

2015 онд оюутан элсүүлэх тухай

Тус сургуульд Улаанбаатар хот болон орон нутгаас элсэхийг хүсэгч нь www.admission.nmit.info/index хаягаар цахим хэлбэрээр бүртгүүлэх ба мөн ШМТДС-ийн хичээлийн байранд биеэр хүрэлцэн ирж бүртгүүлж болно. Монголын их дээд сургуулиудын консорциумын зохион байгуулж буй элсэлтээр тус сургуулийн хуваарь очихгүй тул орон нутгийн элсэгчид цахимаар, утсаар хандах эсвэл биеэр ирж бүртгүүлэхийг анхаарна уу.

Элсэлтийн бүртгэл Боловсролын үнэлгээний төвөөс шалгуулагчдын ЕШ-ийн оноо зарлагдсан өдрөөс эхлэнэ. Дуусах хугацааг тухайн үед мэдээллийн самбар болон www.nmit.edu.mn, www.admission.nmit.info/index хаягаар мэдээлнэ.

2015-2016 оны хичээлийн жилд бакалаврын дараахь мэргэжлийн чиглэл, хөтөлбөрт оюутан элсүүлнэ. Үүнд:

Барилгын инженер

Хүрээлэн буй орчны инженер

Нано-шинжлэх ухаан, инженерчлэл

Химийн инженерчлэл

Цахилгааны инженер

Програм хангамж

Механик инженер

Үйлдвэрлэлийн автоматжуулалт

Элсэлтийн ерөнхий шалгалтыг математик, физик, хими, биологийн хичээлүүдийн аль нэгээр өгсөн байх ба оноо нь 400 ба түүнээс дээш байх шаардлагатай.

Математик, физик, хими, биологи, мэдээлэл зүйн чиглэлээр улсын олимдиадад медальт байр эзэлсэн, мөн аймаг, хотын олимдиадад медальт байр эзэлж, ШМТДС-д элсэхэд тавигдах ЕШ-ын онооны шаардлагыг хангасан сурагчдыг бүртгэлийн онооны дараалал харгалзахгүй тухайн чиглэлээр хяналтын тоонд багтаан шууд элсүүлэх ба ШМТДС-ийн шилдэг элсэгчийг дэмжих тэтгэлэгт хамрагдах боломжтой.

Математик, физик, хими, биологи, мэдээлэл зүйн чиглэлээр олимдиадад медальт байр эзэлсэн элсэгч нь бүртгэлийн хугацаанд багтаан Элсэлтийн комисст хүсэлтээ гаргасан байх шаардлагатай.

Элсэлттэй холбоотой мэдээллийг ШМТДС-ийн зарлалын самбар болон www.nmit.edu.mn, www.admission.nmit.info/index цахим хуудсанд байрлуулна.

Бүртгэл явагдаж байх үед ШМТДС сургалтын хөтөлбөрүүдээ танилцуулах, зөвлөгөө өгөх үйл ажиллагааг утас болон цахим хэлбэрээр /фэйсбүүк, мэйл гэх мэт/ зохион байгуулна.

Хаяг: УБ хот, Баянзүрх дүүрэг, 25-р хороо, 13-р хороолол,

Шинэ Монгол Технологийн Дээд Сургууль

Утас: 89041428 , 88081428, 75777799

Фэйсбүүк: /www.facebook.com/nmit.edu.mn/