Үйлчилгээ - Номын сан
ШМТДС-н номын сан нь анх 2014 оноос эхлэн сургуулийн үүсгэн байгуулагчийн хандивласан 300 гаруй ном, сурах бичигтэй, 1 номын санчтай үйл ажиллагаагаа эхэлсэн билээ. Өнөөдрийн байдлаар нийт 5712 ном, сурах бичигтэй үйл ажиллагаа явуулж байна.
2020-2021 оны хичээлийн жилд ШМТДС-ийн “Багш, оюутны хөгжил”-ийг дэмжих бодлогын хүрээнд сургуулийн 10 давхарт 593.11м2 талбай бүхий “Hub center”-ийг ашиглалтанд оруулж, багш оюутнуудын сурч боловсрох, мэдлэг мэргэжлээ дээшлүүлэх таатай орчинг бүрдүүлээд байна. Номын сангийн орчин нь өндөр хурдны утасгүй Wi-Fi-д холбогдсон.
2016-2017 оны хичээлийн жилээс эхлэн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн номын сангийн бүртгэлийн “Koha” програмыг нэвтрүүлсэн ба энэ програм нь олон улсын болон үндэсний мэдээллийн сүлжээнд нэгдэх боломжтой програм юм. Тус програмд нийт 4000 гаруй ном сурах бичиг, дипломын ажлууд орсон байна.
“Hub center”-ийн дотоод зохион байгуулалт, номын сангийн өрөө, тасалгааны жагсаалт
Д/д |
Өрөө, тасалгааны нэр |
Өрөөний № |
Суудлын тоо |
Тайлбар |
1 |
Номын сан |
№1006 |
57 |
Интернэтэд холбогдсон 11 суудал бүхий компьютертэй. |
2 |
Номын фондын өрөө |
№1006а |
||
3 |
Эрдэм шинжилгээний уншлага |
№1005 |
40 |
Багш нар болон магистрын ангийн оюутнууд судалгаа хийхэд зориулсан. |
4 |
Багаар ажиллах өрөө-I |
№1003 |
12 |
Оюутнууд ашиглах боломжтой, урьдчилан захиалга өгнө. |
5 |
Багаар ажиллах өрөө-II |
№1004 |
30 |
|
6 |
Хурлын өрөө |
№1002 |
12 |
Урьдчилан захиалга өгнө. |
7 |
Чөлөөт уншлагын танхим |
№1008 |
40 |
Цагийн хуваарийн дагуу ажиллана. |
8 |
Амрах, хүлээх орчин |
15 |
||
10 |
Сэтгэл зүйчийн өрөө |
№1001 |
||
11 |
Карьер төв |
№1007 |
||
12 |
Open Space |
Номын сангийн орчин


Цахим номын сангийн үйлчилгээ
EBSCO-ийн цахим мэдээллийн сан

2022-03-27-ны өдрийг хүртэл EBSCO-ийн шинжлэх ухааны бүх салбарын 210000 орчим ebook-ийн багцаас Инженер технологийн Институтээс бүтээсэн Inspec® багцыг ашиглаж байна.
Inspec® багц нь физик, цахилгааны инженерчлэл, электроник, харилцаа холбоо, удирдлагын тооцоолол, мэдээллийн технологи, үйлдвэрлэл, механикийн чиглэлээр дэлхийн шинжлэх ухаан, техникийн баримт бичгүүдийн хураангуй, индексжүүлсэн ном зүйн тэргүүлэх мэдээллийн болон инженерчлэлийн 20 сая гаруй бичлэг цахим мэдээлэл бүхий сан юм.
Inspec® багц нь 3500 гаруй сэтгүүл, 2500 гаруй хурлын эмхэтгэл, олон тооны ном диссертаци, тайлангуудаас бүтсэн байна.
CloudUniversity, XCLOUD.MN

Их дээд сургуулиудын Cloud /https://elibrary.xcloud.mn/aut... /системийн номын сангийн програмыг нэвтрүүлж, багш, оюутнууд өөрсдийн нэвтрэх эрхээр цахим ном сурах бичиг унших боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.
Үндэсний цахим сан ESAN

ШМТДС-н 2018-2021 онд хамгаалсан бакалаврын 71 ажлыг оруулсан нь сургууль багш оюутнууд болон гадны хэрэглэгчид үзэх боломжтой.
Холбоосууд
Үндэсний цахим сан ESAN – https://info.esan.mn/university/
EBSCO-ийн цахим мэдээллийн сан –