Шинэ Монгол Технологийн дээд сургууль
New Mongol institute of technology

Японы sakura science хөтөлбөрт манай сургууль дахин сонгогдлоо

19.08.2017

Японы шинжлэх ухаан, инженерчлэл, технологийн тэргүүлэх их сургуулиуд, эрдэм шинжилгээний байгууллагууд, хувийн компаниудын үйл ажиллагаатай танилцах, суралцах зорилго бүхий Япон-Азийн залуучуудын солилцооны “SAKURA SCIENCЕ” хөтөлбөрт манай сургуулийн оюутнууд 3 жил дараалан оролцож байна. Өнөөдрийн байдлаар 5 удаагийн ээлжит хөтөлбөрт нийтдээ 34 оюутан хамрагдсан юм. Дараагийнх нь буюу 2017 оны 9 дүгээр сард Токиогийн технологийн их сургууль, Ёкохамагийн их сургуулийн зохион байгуулах ээлжит хоёр хөтөлбөрт бид дахин сонгогдлоо. Энэхүү хөтөлбөрт сонгогдсон 20 оюутан, 2 багшдаа баяр хүргэе.