Шинэ Монгол Технологийн дээд сургууль
New Mongol institute of technology

Японы шинжлэх ухааныг дэмжих нийгэмлэгийн профессорын семинар боллоо.

27.02.2015

2015 оны 2-р сарын 25-нд Японы шинжлэх ухааныг дэмжих нийгэмлэг (ЯШУДН)-ийн Бээжин хот дахь салбарын захирал профессор Д-р. Осаму Вада-ийн семинар ШМТДС дээр зохион байгуулагдлаа. Семинар нээлттэй хэлбэрээр явагдсан ба дотоодын их дээд сургуулийн профессор, багш, судлаачид ирж оролцсоноос гадна манай сургуулийн багш оюутнууд өргөнөөр оролцлоо. Семинар 2 үндсэн хэсэгтэй ба эхний хэсэгт нано бүтэцтэй материал дээр суурилсан фотоникийн дэвшилтэт технологийн талаар илтгэл тавьж судлаачидтай дэлгэрэнгүй ярилцав. Дараагийн хэсэгт ЯШУДН-ийн талаар болон тус нийгэмлэгээс олон улсын залуу судлаачдын дунд зарлагдсан олон сайхан тэтгэлэгт хөтөлбөр, төслийн талаар танилцуулж Монголын судлаачдыг зайлшгүй хамрагдахыг уриаллаа. ШУ-ны салбар дах хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийн талаар сонирхолтой семинар хийсэн Д-р. Осаму Вада болон нийт семинарт хүрэлцэн ирсэн хүмүүстээ талархсанаа илэрхиилье.