Шинэ Монгол Технологийн дээд сургууль
New Mongol institute of technology

Японы Их сургуулиудын төлөөлөгчид NMIT-д зочиллоо

02.11.2014

  • 1.Нагояагийн их сургууль (2014 оны 10-р сарын 13-ны өдөр)

Нагояагийн их сургуулийн дэд ерөнхийлөгч Ёошихито Ватанабэ (Yoshihito Watanabe) нь "Шинэ Монгол" Технологийн дээд сургуульд зочилж, бакалавр, магистрын хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх, судалгааны багаж төхөөрөмжөөр туслах боломж, цаашид хоёр сургууль хамтран ажиллах талаар хэлэлцлээ. Уулзалтанд Шинэ Монгол Эрдмийн хүрээлэнгийн ерөнхийлөгч Ж.Галбадрах, Шинэ Монгол Бүрэн дунд сургуулийн гүйцэтгэх захирал П.Наранбаяр нар оролцов.


Нагояагийн их сургуулийн Азийн сателит кампус институтын Монгол дахь салбарын нээлтийн ёслолд Шинэ Монгол Эрдмийн хүрээлэнгийн захирлууд уригдан оролцож, Нагояагийн их сургуулийн Ерөнхийлөгч Мичинари Хамагүчид гадаадын хүнд олгодог Монгол Улсын төрийн дээд шагнал болох Алтан гадас одонг гардан авсанд баяр хүргэж, хүндэтгэлийн дурсгалын зүйл бэлэглэв.

Нагояагийн их сургуулийн профессор Хироши Амано болон Исаму Акасаки нар 2014 оны физикийн салбарын Нобелийн шагналыг хүртжээ.

Тус сургуулийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын мэдээллийг www.nagoya-u.mn вэб сайтнаас үзнэ үү.

  • 2.Ёкохамагийн Үндэсний их сургууль

Япон улсын Ёкохамагийн Үндэсний их сургуулийн дэд захирал Хитоши Ямада 2014 оны 10-р сарын 13-ны өдөр Шинэ Монгол бүрэн дунд сургууль, КООСЭН, дээд сургуульд зочилж, ахлах сургуулийн төгсөгчид болон дээд сургуулийн суралцаж буй оюутнуудаас хамтарсан хөтөлбөрт суралцуулах талаар санал солилцов. Мөн Шинэ Монгол Эрдмийн хүрээлэнгийн дэргэд Ёкохамагийн Үндэсний их сургуулийн хамтын ажиллагааны оффис (Liaison Office) нээх талаар харилцан ярилцаж, ойрын үед хөтөлбөр төлөвлөгөө гаргахаар тохиролцов.



  • 3.Акитагийн их сургууль

2014 оны 10-р сарын 14-ны өдөр Акитагийн их сургуулийн Олон улсын оюутан солилцооны албаны төлөөлөгчид болох Ph.D Akira Imai, Miki Hirata, Mitsuhiro Akatsu нар нь ШМТДС-д зочиллоо. Төлөөлөгчид манай сургуультай танилцсан ба тус албаны гүйцэтгэх захирал Ph.D Akira Imai нь Акитагийн их сургууль дээр шинээр байгуулагдсан Олон улсын нөөц баялаг судлал хэмээх факультетийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Мөн цаашид хоёр сургуулийн хамтын ажиллагаа, оюутан солилцооны хөтөлбөрийг зохион байгуулах талаар хэлэлцлээ.