Шинэ Монгол Технологийн дээд сургууль
New Mongol institute of technology

Элсэлт - Элсэлтийн журам

+ ЭЛСЭХ ХҮСЭЛТ ХЭРХЭН ГАРГАХ ВЭ?

Элсэлтийн бүртгэл орон даяар 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 09:00 цагаас 7 дугаар сарын 05-ний өдрийн 12.00 цаг хүртэл https://admission.nmit.edu.mn хаягаар явагдана.

Бүртгүүлэгч нь хэдэн ч бүрэлдэхүүн/салбар сургууль, багц, хөтөлбөрт бүртгүүлж болох ба бүртгэлийн хураамж үнэгүй байна.

+ ЭЛСЭГЧИЙГ ХЭРХЭН ШАЛГАРУУЛАХ ВЭ?

Элсэлтийн бүртгэл хааснаас 1 өдрийн дараа элсэлтийн системд бүртгүүлэгчийн хүсэлт гаргасан хөтөлбөр тус бүрээр холбогдох ЭЕШ-ын дүнгийн тооцооллыг хийж, онооны жагсаалтыг гаргана. Элсэх хүсэлт гаргагч хяналтын тоонд багтсан эсэхээ элсэлтийн системд нэвтэрэх эсвэл Оюутан хариуцсан албатай 7577-7799 дугаарт залгаж шалгана.

Элсэгчдийг ШМТДС-ийн босго оноог хангаж, элсэлтийн бүртгэлийн системд элсэх хүсэлт гаргасан, бүртгүүлэгчдийг жагсаана.

+ ЭЛСЭХ ЭРХ ХЭРХЭН ОЛГОХ ВЭ?

Элсэх эрх олгох үйл ажиллагаа орон даяар https://admission.nmit.edu.mn хаягаар явах ба хяналтын тоонд багтаж элсэх эрхтэй болсноос хойш эхний жагсаалтын бүртгүүлэгчид 24 (тухайн жилийн элсэлтийн комиссын шийдвэрээр хугацаа өөрчлөгдөж болно) цагийн дотор, дараагийн бүртгүүлэгчид 6 цагийн дотор элсэх хөтөлбөрийн Удирдах зөвлөлөөс баталсан 1 багц цагийн төлбөрийг онлайнаар төлж элсэх эрхээ баталгаажуулна.

Хэд хэдэн хөтөлбөрийн хяналтын тоонд багтсан элсэгч нь зөвхөн нэг хөтөлбөрөөс сонгох ба бусад хөтөлбөрүүдийн хяналтын тооны жагсаалтаас нэр нь хасагдаж босго шугам нэгээр доошилно.

+ ЭЛСЭГЧИЙГ ХЭРХЭН БҮРТГЭХ ВЭ?

Элсэгч нь 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 18:00 цаг хүртэл https://admission.nmit.edu.mn хаягийн бакалаврын өдрийн элсэлтийн системээр нэвтэрч маягт бөглөн, “ШМТДС-д суралцагч суралцуулах гэрээ”-г зөвшөөрсөн эсэхээ баталгаажуулж, цахим хэлбэрээр бүртгүүлэн оюутан болох хүсэлт илгээн оюутны дугаар, нууц үг авна. Цахимаар холбогдох боломжгүй элсэгчид ШМТДС-н 7755-5599 дугаарт Оюутан хариуцсан албатай холбогдож авна.

Дээрх хугацаанд  оюутан болж бүртгүүлээгүй тохиолдолд ШМТДС-д элсэхээс татгалзсан гэж үзнэ.



БАКАЛАВРЫН ЗЭРЭГТЭЙ ИРГЭНИЙГ БАКАЛАВРЫН ӨДРИЙН ХӨТӨЛБӨРТ ЭЛСҮҮЛЭХ

Боловсрол, шинжлэх ухааны Сайдын 2013 оны 03 дугаар сарын 18-ны А/79 тоот тушаалаар баталсан “Оюутан элсүүлэх журам”-ын 7.1 дэх хэсгийг үндэслэн бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй иргэнийг бакалаврын өдрийн хөтөлбөрт “элсэлтийн ерөнхий шалгалт”–гүйгээр элсүүлэн суралцуулж болно.

Бүртгэл 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 09:00 цагаас 06 дугаар сарын 02-ны өдрийн 12:00 цаг хүртэл https://admission.nmit.edu.mn хаягийн бүртгэлийн нэгдсэн системээр явагдана.

Бүртгүүлэгч нь элсэлтийн системд шаардлагатай мэдээллийг оруулж элсэх хүсэлт гаргаж, бүртгэлийн хураамж төлнө.

Бүртгүүлэхдээ элсэлтийн систем дэх анкетыг бөглөж, дараах бичиг баримтыг цахим хэлбэрээр хавсаргана. Үүнд:

  • Иргэний үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах баримт бичиг (гадаад паспорт)
  • Өмнө нь эзэмшсэн бакалаврын боловсролын диплом, хавсралтын хамт (Гадаад хэл дээр бол Монгол хэлээр орчуулан нотариатаар гэрчлүүлсэн байна)
  • Цээж зураг (Сүүлийн 3 сард авахуулсан, 3х4 хэмжээтэй байна)

Элсэлтийн комисс тухайн хичээлийн жилийн бакалаврын өдрийн ангид элсэгчдийн Улаанбаатар хотоос хөтөлбөрт элсүүлэх хяналтын тооны 10 хүртэлх хувьд багтаан элсүүлнэ.

Бүртгүүлэгч, хяналтын тоо, хөтөлбөрийн шаардлагаас хамаарч элсэлтийн комисс шалгалт зохион байгуулна.

Элсэх эрх олгох үйл ажиллагааг 2021 оны 06 дугаар сарын 15-ны дотор зохион байгуулна.

Шалгалтад тэнцэж хяналтын тоонд багтсан бүртгүүлэгч ерөнхий суурь хөтөлбөрийн 1 багц цагийн төлбөрийг төлж элсэх эрхээ баталгаажуулна.

Элсэгч нь 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 18:00 цаг хүртэл https://admission.nmit.edu.mn хаягийн бүртгэлийн нэгдсэн системээр нэвтэрч “ШМТДС-д суралцагч суралцуулах гэрээ”-г зөвшөөрсөн эсэхээ баталгаажуулж, цахим хэлбэрээр бүртгүүлэн оюутан болох хүсэлт илгээн оюутны дугаар, нууц үг авна. Цахимаар холбогдох боломжгүй элсэгчид ШМТДС-н 7755-5599 дугаарт Оюутан хариуцсан албатай холбогдож авна.