Элсэлт авах хөтөлбөр, бодлого
Элсэлт авах хөтөлбөр, бодлого
- Бакалавр, магистрын зэрэг олгох хөтөлбөрт жилд хоёр удаа элсэлтийг зохион байгуулж болно.
- Бакалаврын болон магистрын зэрэг олгох хөтөлбөрт оюутан элсүүлэхдээ тухайн жилийн элсэлтийн журмыг баримтална.
- Элсэгчдэд тавигдах шаардлагыг жил бүр шинэчлэн тодорхойлж, тухайн жилийн элсэлтийн журамд тусгана.
- Бусад их дээд сургууль, коллежид бакалавр, магистрын зэрэг олгох хөтөлбөрт суралцагч нь ШМТДС-д шилжин суралцахыг дэмжинэ.
- Боловсролын зэрэг олгох хөтөлбөрт элсэхгүйгээр, зөвхөн тодорхой хичээл судлан, кредит цуглуулах хүсэлтэй иргэний суралцахыг зөвшөөрнө.
- Шинэ Монгол бүрэн дунд сургуулийн төгсөгчийг хөнгөлөлттэй нөхцлөөр элсүүлнэ.
- Математик, байгалийн ухаан, техник технологийн чиглэлээр бакалаврын зэрэгтэй, тухайн жилийн элсэлтийн журамд тусгасан элсэгчдэд тавигдах шаардлагыг хангасан иргэнийг магистрын зэрэг олгох хөтөлбөрт элсүүлнэ.
- Гадаадын иргэний элсэн суралцах боломж, таатай нөхцлийг хангаж ажиллана.
- Оюутныг элсүүлэн суралцуулах тухай шийдвэрийг захирлын тушаалаар баталгаажуулна.