Шинэ Монгол Технологийн дээд сургууль
New Mongol institute of technology

Элсэлтийн зохион байгуулалт

Элсэлтийн үйл ажиллагаа зохион байгуулалт


  • Элсэхийг хүссэн иргэнийг www.admission.nmit.edu.mn хаягаар бүртгэх ба бүртгүүлэгчдийг ЭЕШ-ын оноо, гүйцэтгэлийн хувиар байр эзлүүлж, дарааллын дагуу элсэх эрх олгох ба хэрвээ гүйцэтгэлийн хувь тэнцвэл боловсролын гэрчилгээний дундаж оноог харгалзана.Тэтгэлэгтэйгээр элсэн сурадцах боломж:ž Математик, физик, хими, биологи, мэдээлэл зүй, техник технологийн чиглэлээр аймаг хот, улс болон олон улсын олимдиадад медальт байр эзэлсэн, элсэх болзол хангасан сурагчдыг бүртгүүлэгчдийн ЭЕШ-ын онооны дараалал харгалзахгүйгээр шууд элсүүлэх ба эдгээр элсэгч нь ШМДТС-ийн “Шилдэг элсэгчийг дэмжих тэтгэлэг”-т хамрагдах боломжтой. Үүнд: Дээр дурьдсан чиглэлээр аймаг хотын олимпиадад оролцож, медальт байр эзэлсэн тохиолдолд сургалтын багц цагийн төлбөрийн 30 хувьтай тэнцэх, улсын олимпиадад оролцож, медальт байр эзэлсэн тохиолдолд сургалтын багц цагийн төлбөрийн 50 хувьтай тэнцэх, олон улсын олимпиадад оролцож, медальт байр эзэлсэн тохиолдолд сургалтын багц цагийн төлбөрийн 80 хувьтай тэнцэх тэтгэлэгтэйгээр элсүүлнэ.ž Математик, физик, хими, биологийн аль нэг хичээлээр ЭЕШ-ын 800 оноотой элсэгчид сургалтын багц цагийн төлбөрийн 30 хувьтай тэнцэх, хоёр хичээлээр ЭЕШ-ын 800 оноотой элсэгчид сургалтын багц цагийн төлбөрийн 60 хувьтай тэнцэх тэтгэлэгтэйгээр элсүүлнэ.ž ШМТДС-ийн нэрэмжит тэтгэлэгт сорилго буюу эчнээ олимпиадад оролцсон шилдэг оролцогч нарыг сургалтын багц цагийн төлбөрийн 30-50 хувьтай тэнцэх тэтгэлэгтэйгээр элсүүлнэ.ž Ерөнхий боловсролын Шинэ Монгол сургуулийг төгссөн бүртгүүлэгчдийг мөн онооны дараалал харгалзахгүйгээр сургалтын багц цагийн төлбөрийн хөнгөлөлттэйгээр элсүүлнэ. · Тэтгэлэгтэйгээр элсэж буй элсэгч нь элсэлтийн бүртгэлийн хугацаанд бусад элсэгчийн адил бүртгэлийн хураамж төлж бүртгүүлэх ба ШМТДС-иас олгосон тэтгэлэгтэй суралцах эрхийн бичгийг Элсэлтийн комисст өгсөн байна.· Элсэх эрх олгох өдрийг бүртгэлийн хугацаа тодорхой болмогц зарлана.· Элсэх эрх олгох өдрийн зарласан цагт онооны дарааллаар нэрийг нь дуудахад тухайн бүртгүүлэгч байхгүй бол жагсаалтын дагуу дараагийн хүнд сонголтыг шилжүүлнэ. Элсэх эрх олгох үед хоцорсон бүртгүүлэгч ирсэн даруй үлдсэн хяналтын тооноос онооны дарааллаар сонгох эрхтэй.· Бүртгүүлэгч элсэх эрхээ авахдаа дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:ž Иргэний үнэмлэх, хуулбарын (ар, өвөр тал нэг нүүрэнд) хамт;ž Бүрэн дунд боловсролын гэрчилгээ (хэрэв түүнээс дээш шатны боловсрол эзэмшсэн бол гэрчлэх баримт бичиг);ž ЭЕШ-ын батламж;ž Цээж зураг 1 хувь, оюутны үнэмлэхний шаардлагад нийцсэн цээж зураг файл хэлбэрээр (аль аль нь сүүлийн 3 сард авхуулсан);· Элсэх эрх олгох үед бүртгэлийн мэдээллийг эх бичиг баримтуудтай нь тулгана. Мөн улирлын үйлчилгээний хураамж төлснөөр элсэх эрх баталгаажна.· Элсэх эрхийг бусдад шилжүүлэхийг хориглоно.· Элсэгч хичээлийн жил эхлэхээс өмнө зарласан хугацаанд суралцах гэрээ байгуулан, тухайн улиралд судлах хичээлд бүртгүүлж, сургалтын төлбөр төлнө. Суралцах гэрээ байгуулах хугацаа болон бусад мэдээллийг элсэх эрх олгох үед зарлана.· Элсэх эрх авсан боловч заасан хугацаанд ирж суралцах гэрээ байгуулаагүй хүнийг суралцахаас татгалзсан гэж үзэн элсэх эрхийн бичгийг хүчингүйд тооцно.· Элсэлтийн бүртгэл явагдаж байх үед ШМТДС сургалтын хөтөлбөрүүдээ танилцуулах, зөвлөгөө өгөх үйл ажиллагааг утас болон цахимаар зохион байгуулна. Мөн сургууль дээр биеэр ирж, зөвлөгөө мэдээлэл авч болно.