Шинэ Монгол Технологийн дээд сургууль
New Mongol institute of technology

ЭЛСЭЛТИЙН ЖУРАМ

ПРОГРАМ ХАНГАМЖ МАГИСТРЫН ХӨТӨЛБӨР /Е06130201/

Програм хангамжийн магистрын хөтөлбөр нь “Судалгааны магистр” бөгөөд магистрын судалгааны ажил бичнэ. Сургалтын төлөвлөгөө нийт 30 багц цаг байна. Үүнээс  мэргэжлийн хичээл 10 багц цаг, мэргэшүүлэх хичээл 12 багц цаг, эрдэм шинжилгээний ажил 3 багц цаг, магистрын судалгааны ажил 5 багц цаг байна.

Элсэгчдэд тавигдах шаардлага: Програм хангамж, мэдээллийн технологийн чиглэлээр бакалаврын зэрэгтэй байх эсвэл өөр мэргэжлээр бакалаврын зэрэгтэй бол програм хангамж, мэдээллийн технологийн чиглэлээр нарийн мэргэшиж, дагнан ажилладаг байх.

Сургалтын хугацаа: 1,5 – 2 жил

Хичээллэх өдөр: Бямба гарагт 09:00 - 20:00 цаг. Танхимын болон цахим сургалт хосолно.

Хичээл эхлэх өдөр: 2021 оны 10 дугаар сарын 02.

----------------------------------------------------------------------------------------------------------------

Магистрын хөтөлбөрийн танилцуулга уулзалт

Магистрын хөтөлбөрийн танилцуулга уулзалт 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 18:00 цагт Шинэ Монгол Технологийн Дээд Сургуулийн хичээлийн байрны #809 тоот танхимд болно.

Элсэлтийн шалгалт

Бүртгүүлэгчдээс ярилцлагын шалгалтыг 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр авах бөгөөд шалгалтын дүнг тухайн өдөртөө зарлана.

Магистрантаар бүртгэх

Элсэх болзол хангасан бүртгүүлэгч нь 2021 оны 10 дугаарын сарын 02-ны өдөр өөрийн биеэр дараах материалуудтай ирж #907 тоот өрөөнд бүртгүүлэх бөгөөд сургалтын гэрээ байгуулна.

Бүрдүүлэх материал:

  1. 1. Иргэний үнэмлэх
  2. 2. Бакалаврын диплом, дүнгийн хавсралтын хуулбар
  3. 3. Цээж зураг (3*4)

ФИЗИКИЙН БОЛОВСРОЛ -БАГШ МАГИСТРЫН ХӨТӨЛБӨР /Е01140203/

Физикийн боловсрол-Багш магистрын хөтөлбөр нь “Мэргэжлийн магистр” бөгөөд магистрын судалгааны ажил бичихгүй, хичээлүүд судлан мэргэжлийн дадлага хийнэ. Сургалтын төлөвлөгөө нийт 32 багц цаг байна. Үүнээс  мэргэжлийн хичээл 18 багц цаг, мэргэшүүлэх хичээл 10 багц цаг, мэргэжлийн дадлага 4 багц цаг байна.

Элсэгчдэд тавигдах шаардлага: Физикийн шинжлэх ухааны чиглэлээр бакалаврын зэрэгтэй байх эсвэл байгалийн шинжлэх ухааны өөр чиглэлээр бакалаврын зэрэгтэй бол ерөнхий боловсролын сургуульд физикийн багшаар ажилладаг байх.

Сургалтын хугацаа: 1,5 – 2 жил

Хичээллэх өдөр: Бямба гарагт 09:00 - 20:00 цаг. Танхимын болон цахим сургалт хосолно.

Хичээл эхлэх өдөр: 2021 оны 10 дугаар сарын 09.

----------------------------------------------------------------------------------------------------------------

Магистрын хөтөлбөрийн танилцуулга уулзалт

Магистрын хөтөлбөрийн танилцуулга уулзалт 2021 оны 10 дүгээр сарын 07-ны өдрийн 18:00 цагт Шинэ Монгол Технологийн Дээд Сургуулийн хичээлийн байрны #809 тоот танхимд болно.

Элсэлтийн шалгалт

Бүртгүүлэгчдээс ярилцлагын шалгалтыг 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр авах бөгөөд шалгалтын дүнг тухайн өдөртөө зарлана.

Магистрантаар бүртгэх

Элсэх болзол хангасан бүртгүүлэгч нь 2021 оны 10 дугаарын сарын 08-ны өдөр өөрийн биеэр дараах материалуудтай ирж #907 тоот өрөөнд бүртгүүлэх бөгөөд сургалтын гэрээ байгуулна.

Бүрдүүлэх материал:

  1. 4. Иргэний үнэмлэх
  2. 5. Бакалаврын диплом, дүнгийн хавсралтын хуулбар
  3. 6. Цээж зураг (3*4)