Элсэгчидэд тавигдах шаардлага
ЭЛСЭГЧИДЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА
1. ШМТДС-д элсэхийг хүссэн иргэд энэхүү журамтай танилцаж, элсэлтийн цахим бүртгэлийн www.admission.nmit.edu.mn системд бүртгүүлнэ.
2. Бакалаврын хөтөлбөрт бүртгүүлэгч нь 3.1-д дурдсан хичээлээр элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ) өгсөн байх ба шалгалтын онооны хугацаа хүчинтэй байна.
3. Бакалаврын хөтөлбөрт бүртгүүлэгч ЭЕШ-ын оноо 410 ба түүнээс дээш байх шаардлагатай.
4. Бакалаврын хөтөлбөрт бүртгүүлэгч ЭЕШ-ын оноог ахиулах зорилгоор дахин өгсөн тохиолдолд илүү оноотой, хүчинтэй хугацаа бүхий зөвхөн нэг батламжаар бүртгүүлнэ.
5. Бакалаврын хөтөлбөрт бүртгүүлэгч нь ШМТДС-д бүртгүүлэхээс өмнө Боловсролын үнэлгээний төвийн мэдээллийн систем www.eec.mn -д нэвтэрч өөрийн хувийн мэдээлэл болон дүнтэй танилцаж, хэрэв маргаантай асуудал байвал түүнийг шийдвэрлүүлсэн байх шаардлагатай.
6. Гадаад оронд ерөнхий боловсрол эзэмшсэн Монгол улсын иргэн БСШУЯ-ны 2013 оны 03 дугаар сарын 18-ны А/79 тоот тушаалаараа баталсан “Оюутан элсүүлэх журам”-ын 7.1.4-д заасныг баримтлана.
7. Бакалаврын зэрэгтэй иргэн дахин бакалаврын хөтөлбөрт элсэх бол ярилцлагын шалгалт өгнө.