Шинэ Монгол Технологийн дээд сургууль
New Mongol institute of technology

ЭЛЕКТРОНИКИЙН УЛСЫН XVII ОЛИМПИАД МУИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухаан, Инженерчлэлийн Сургууль дээр явагдаж өнгөрлөө.

17.11.2015

2015 оны 11-р сарын 7-8-ны өдрүүдэд ЭЛЕКТРОНИКИЙН УЛСЫН XVII ОЛИМПИАД

МУИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухаан, Инженерчлэлийн Сургууль дээр явагдаж өнгөрлөө. Энэхүү олимпиадад их дээд сургуулийн 1-ээс 4-р курсын тав таван оюутнаас бүрдсэн багууд өрсөлдөж дараах амжилтыг үзүүлэв. Үүнд:
Бодлогын төрөлд хувийн дүнгээр
1-р байр А. Баттулга - /ШУТИС, Мэдээлэл Холбоо Технологийн Сургууль/
2-р байр А. Сүнбилэг - /МУИС, Хэрэглээний Шинжлэх Ухааны Их Сургууль/
3-р байр Г. Төмөр-Очир - / МУИС, Хэрэглээний Шинжлэх Ухааны Их Сургууль /
Бодлого болон дадлагын тэмцээнд багийн нийт дүнгээр
1-р байр ШУТИС, Мэдээлэл Холбоо Технологийн Сургуулийн 1-р баг
2-р байр ШУТИС, Мэдээлэл Холбоо Технологийн Сургуулийн 2-р баг
3-р байр ШУТИС, Эрчим Хүчний Сургуулийн баг
Манай ШМТДСургууль энэ тэмцээнд анх удаагаа оролцсон бөгөөд тэмцээний шүүгчээр Б. Энх-Амгалан (PhD), хянагч багшаар Г. Мөнгөншагай (MSc) нар ажиллаж, багийн гишүүнээр 1-2-р дамжааны Ц. Бат-Оргил, Б. Батзориг, Д. Банзрагч, М. Ханддорж, Г. Цагаан нар дээд дамжааны оюутнуудтай өрсөлдөн, мэдлэг туршлага хуримтлуулан, амжилттай оролцсонд баяр хүргье.
ШМДТС-ийн Захиргаа