Шинэ Монгол Технологийн дээд сургууль
New Mongol institute of technology

ШМЭХ-д Япон улсын Коосэн агентлагийн ерөнхийлөгч айлчиллаа

26.11.2014

2014 оны 11-р сарын 26-ны өдөр Шинэ Монгол эрдмийн хүрээлэн Япон улсын Коосэн агентлагийн зочдыг хүлээн авлаа. Японы Коосэн агентлагийн ерөнхийлөгч Х.Кобатакэ, тус агентлагийн УЗ гишүүн бөгөөд Сэндай коосэнгийн захирал Т.Үчида, УЗ гишүүн бөгөөд Цүрүока коосэнгийн захирал Я.Като, ерөнхий менежер Х.Кацүхиро нар хүрэлцэн ирлээ. Энэхүү айлчлал нь Японы Коосэн агентлагийн ерөнхийлөгч Х.Кобатакэ гуайн Монгол дахь албан ёсны айлчлал бөгөөд Монгол улсын боловсролын яамтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах болон Монголд үүсгэн байгуулагдсан Коосэн загварын инженерийн сургуулиудтай танилцах зэрэг зорилготой ирсэн байна. Зочид ШМЭХ-тэй танилцан ШМТЕК-ийн оюутнуудад яриа хийж хамтын ажиллагааны эхлэлийг тавьсан юм. Агентлагийн ерөнхийлөгч Х.Кобатакэ гуай оюутнуудад хандаж хэлэхдээ: "ШМТЕКоллеж бол Монголын нэрийг гаргасан сайн коллеж болж чадна. Та бүхэн бүхий л хүч чадлаа дайчлан суралцаж чадварлаг инженерүүд болж чаднаа гэдэгт итгэж байна" гэв. Монгол уламжлалаа хадгалсан найрсаг хүлээн авалт боллоо гэж ирсэн зочид сэтгэл өндөр буцахдаа дахин уулзахын ерөөлийг дэвшүүлсэн юм.