Шинэ Монгол Технологийн дээд сургууль
New Mongol institute of technology

ШМТДС -н Програм хангамжийн тэнхмийн оюутнууд Компьютерийн сүлжээ улсын Х олимпиадад амжилттай оролцож 406 ангийн оюутан Н.Түвшинбилэг тусгай байр эзэллээ.

25.04.2022

МУИС-ийн 80 жилийн ойг тохиолдуулан олон талт үйл ажиллагаа зохион явуулж байгаагийн нэг нь Компьютерийн сүлжээ, мэдээллийн болон сүлжээний аюулгүй байдлын салбарын мэргэжилтэн, боловсон хүчний чадавхыг нэмэгдүүлэх үндсэн зорилготой  Компьютерийн сүлжээний улсын Х олимпиадыг их дээд сургуулиудын оюутан залуусын дунд  зохион байгууллаа. 

 2 үе шаттай явагдаж буй тус олимпиад дараах өдрүүдэд зохион байгуулагдаж 

I шатыг 2022 оны 4 сарын 16-ны өдөр онлайн хэлбэрээр,

II шатыг 2022 оны 4-р сарын 23-ны өдөр онсайт хэлбэрээр явагдаж дүнгээ гаргалаа. 

ШМТДС -н Програм хангамжийн тэнхмийн оюутнууд Компьютерийн сүлжээ улсын Х олимпиадад амжилттай оролцож 406 ангийн оюутан Н.Түвшинбилэг тусгай байр эзэллээ. Бүх оролцсон оюутнууддаа болон дасгалжуулагч багш Б.Нарантуяад баяр хүргэе.