Шинэ Монгол Технологийн дээд сургууль
New Mongol institute of technology

ШМТДС-ийн 2022-2023 оны хичээлийн жилийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай болов

12.12.2022

       Шинэ Монгол Технологийн Дээд Сургуулийн 2022-2023 оны хичээлийн жилийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 2022 оны 12 сарын 11-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд эрэгтэй тоглогчдын 11 баг, эмэгтэй тоглогчдын гурван баг, багш нарын нэг баг, нийт 15 баг оролцсон юм. Эмэгтэй тоглогчдоос тэргүүн байрыг нэгдүгээр курсийн FM 101.9 баг эзэлсэн бол эрэгтэй тоглогчдоос гуравдугаар байрыг хоёрдугаар курсийн Sparkle баг, хоёрдугаар байрыг нэгдүгээр курсийн Ботгонууд баг, тэргүүн байрыг хоёрдугаар курсийн Protection баг тус тус эзэлжээ.

       Тус тэмцээний Шилдэг эмэгтэй тоглогч-оор Програм хангамжийн хоёрдугаар курсийн оюутан З.Хонгорзул, Шилдэг эрэгтэй тоглогч-оор Програм хангамжийн хоёрдугаар курсийн оюутан Т.Булгантамир нар шалгарч шилдэг тоглогчийн цом, өргөмжлөл, мөнгөн шагнал хүртэв.