Шинэ Монгол Технологийн дээд сургууль
New Mongol institute of technology

ШМТДС-ийн хичээлийн байр 2014 оны “ШИЛДЭГ БАРИЛГА”-аар шалгарлаа.

16.02.2015

ШМТДС-ийн хичээлийн байр 2014 оны “ШИЛДЭГ БАРИЛГА"-аар шалгарлаа.

Монголын хот байгуулалтын хөгжлийн танхимаас зохион байгуулсан барилгын салбарын шагнал гардуулах үйл ажиллагаанаас Шинэ Монгол технологийн дээд сургуулийн барилга “МОРИН ЖИЛИЙН ШИЛДЭГ БАРИЛГА"-аар тодорлоо. Тус холбооноос манай сургуулийн барилгыг “Техник технологийн сургалтын шинэлэг орчин, оюутан суралцагчдын сурч боловсрох нөхцөлийг бүрэн хангасан экстерьер, интерьер дизайны өвөрмөц шийдэл бүхий шинэ үеийн дээд сургуулийн барилга" хэмээн үнэлжээ.

Оюутан бидний суралцах таатай нөхцөлийг бүрэн хангасан хичээлийн байрыг барихад гар бие оролцсон бүх хүмүүстээ баяр хүргэхийн ялдамд гүн талархал илэрхийлье.