Шинэ Монгол Технологийн дээд сургууль
New Mongol institute of technology

ШМТДС-ийн оюутнуудын дунд зохиогдсон “ ФИЗИКИЙН ҮЗҮҮЛЭН БАГАЖ” туршилтын тэмцээнийг 3 үе шаттайгаар 2 сарын хугацаанд зохион байгуулж 2015.04.23-нд өндөрлөж түрүүлсэн багуудаа тодрууллаа

27.04.2015

Оюутны физикийн хичээлийн онолын мэдлэгийг практикт бүтээлчээр ашиглуулах, тэдний бүтээлч болон илтгэх чадварыг хөгжүүлэх зорилгоор уг тэмцээнийг зохион байгуулсан юм. Эхний гурван байрт багууд дараах сэдвээр багаж хийж түрүүллээ.

(I) Импульсийн момент хадгалагдах - JETT баг
(II) Цахилгаан дамжуулалт ба салхин сэнс - Genius баг
(III) Дүүжин - Текка

Шүүгчээр ажилласан ШМТИК-ийн захирал Ш.Буянжаргал, ШМБДС-ийн физикийн багш Г.Баасанжав, ШМТДС-ийн сургалтын албаны менежер Ж.Байгальмаа, Б.Дашдэлэг багш нартаа талархсанаа илэрхийлье.Оюутнуудад маань маш их хэмжээний мэдлэг, туршлага өгсөн ашиг тустай өдөр болж өнгөрлөө. Дараа дараагийн ажилд нь амжилт хүсье.