Шинэ Монгол Технологийн дээд сургууль
New Mongol institute of technology

ШМТДС болон АШУҮИС хамтран судалгаа хийх зорилгоор хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурцгаалаа

05.11.2015

Био-анагаахын инженерчлэл, био-инженерчлэлийн салбар нь ирээдүйд эрчимтэй судлагдах салбаруудын тоонд орж байна.
Энэ чиглэлээр ШМТДС болон АШУҮИС хамтран судалгаа хийх, харилцан уялдаатай хөгжүүлэх зорилгоор хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурцгаалаа. Хамтын ажиллагааны хүрээнд эрдэм шинжилгээний семинар зохион байгуулах, тухайн салбарын мэргэжилтэн бэлтгэх, бизнес хөгжлийн уялдааг сайжруулах гэсэн нэмэлт зорилтуудыг тавиад байна.