Шинэ Монгол Технологийн дээд сургууль
New Mongol institute of technology

Шинэ Монгол Технологийн дээд сургууль

ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧДЫН МЭНДЧИЛГЭЭ



Ч.Ганзориг

Химийн ухааны доктор, инженерчлэлийн ухааны доктор

 

Дэлхийд үнэлэгдэх мэдлэгтэй Монгол залуусыг бэлтгэх олон улсад тэргүүлэх судалгааны шинэ их сургуулийг цогцлоон байгуулахад хамтран зүтгэхээр зориг шулуудсан Шинэ Монгол Технологийн Дээд Сургуульд элсэн орж буй  анхны оюутнууддаа баяр хүргэе.

Эх орныхоо их бүтээн байгуулалт, ирээдүйн хөгжлийн төлөө инженерүүд бид зүтгэе!

 

Ж.Галбадрах

Физикч, докторант

 

Бид өөрсдийн ажлын туршлага, мэдлэг боловсролд тулгуурлан монголын анхны бие даасан өндөр технологийн дээд сургуулийг үүсгэн байгуулж байна. Ирээдүйд улс орны хөгжлийг түүчээлэн авч явах, улмаар технологийн салбарт олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай монгол инженерүүдийг бид бэлтгэх болно. Орчин үеийн өндөр технологийн чиглэлээр хүчээ үзэхийг хүсч буй хэн бүхний өмнө манай үүд хаалга нээлттэй байна.

Дэлхийн боловсролыг Монголдоо эзэмшицгээе!