Шинэ Монгол Технологийн дээд сургууль
New Mongol institute of technology

Шинэ Монгол Технологийн Дээд Сургууль (NMIT)-ийн математикийн багш Ц.Тайвансайханы бичсэн гайхалтай нэгэн номыг та бүхэндээ танилцуулъя.

24.05.2021

Шинэ Монгол Технологийн Дээд Сургууль (NMIT)-ийн математикийн багш Ц.Тайвансайханы бичсэн гайхалтай нэгэн номыг та бүхэндээ танилцуулъя. “АЛГЕБР & АНАЛИЗЫН БОДЛОГЫН ХУРААМЖ” гэсэн 2,500 гаруй бодлоготой, бүх бодлого нь бодолтойгоос гадна ЭЕШ-ын 2006-2020 оны материалыг бүх бодолтын хамт оруулжээ. Ц. Тайвансайхан нь Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Адьяасүрэнгийн гарын шавь нарын нэг ба олон жилийн туршлага дээр үндэслэж энэхүү бүтээлээ туурвисан байна.

Ц. Тайвансайхан нь Шинэ монгол дунд сургуульд ажиллах хугацаандаа Улаанбаатар хотын багш нарын олимпиадын аврага болж байсан ба одоо 18,500 гаруй гишүүнтэй “АХЛАХ АНГИЙН  МАТЕМАТИК” ФБ-ийн группыг хөтлөн явуулж, олон олон сурагчдыг ЭЕШ амжилттай бэлтгэж байна.

Дээрх бүтээлийн талаар 9902-0480, 9902-2772, 8811-5537 холбогдон авах боломжтой ба 13-р хороололд байрлах Шинэ Монгол ТДС дээр хүрэлцэн ирж авах боломжтой юм.