Шинэ Монгол Технологийн дээд сургууль
New Mongol institute of technology

Шинэ Монгол Технологийн Дээд Сургууль шилдэг аж ахуй нэгжээр тодорлоо

26.11.2015

2015 оны 11 сарын 25-ны өдөр Шинэ Монгол Технолгийн Дээд Сургууль болон бусад байгууллагууд тугаа хүндэтгэлтэйгээр мандууллаа. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 50 жилийн ойг тохиолдуулан тус дүүргийн шилдэг татвар төлөгч 30 байгууллагыг алдаршууллаа. Тус дүүрэгт нийт 15 мянга гаруй аж ахуй нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байгаагаас Шинэ Монгол Технологийн Дээд Сургууль 2015 оны манлайлагч байгууллагуудын нэгээр тодорсон байна. Эдгээр байгууллагууд нь хүүхэд залуучуудын боловсролыг хөгжүүлэх, дэлхийн жишигт нийцсэн техник технологийг нэвтрүүлэх, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан юм.
Шинэ Монгол Технологийн Дээд Сургуулийн хамт олондоо баяр хүргэе.