Шинэ Монгол Технологийн дээд сургууль
New Mongol institute of technology

Шинэ Монгол Технологийн Дээд Сургууль олон улсын чанартай сэтгүүлд нийтлэгдлээ

06.11.2014

FORBES сэтгүүл нь дэлхийн өнцөг булан бүр дэх уншигчдад хүлээн зөвшөөрөгдсөн чанартай нийтлэл, онцлох мэдээллүүдийг хүргэж, мэргэжлийн шинжээчдийн оролцоотойгоор олон улсын хэмжээний чансаа, эрэмбийг тогтоодгоороо алдартай сэтгүүл юм.

"Шилдэг их дээд сургуулиуд" онцлох сэдвийн доор гарсан FORBES MONGOLIA сэтгүүлийн 9 дүгээр сарын дугаарт Шинэ Монгол Технологийн Дээд Сургууль нь Монголын их дээд сургуулиудын чансаа-2014 гэсэн нийтлэлд гарсан байна. Энэ нь тус сэтгүүлийн захиалгаар М-Пи-Эс ХХк, М-Жи-Эл Интернэшнл ХХК, ERG Mongolia ХХК-ууд хамтран Монголд анх удаа хийгдсэн дээд боловсролын үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд буюу их, дээд сургуулиудын чансааг тодорхойлох судалгааны ажил юм.

Дээд боловсролын салбарыг илэрхийлж чадахуйц мэдээллийн сан үүслээ гэж мэргэжилтнүүд дүгнэсэн уг судалгаанд урдаа тавьсан зорилго, тэмуулж буй алсын хараа, үйл ажиллагааны агуулга зэргээрээ ялгарч буй технологийн салбарт "цахиур хагалах" сургууль хэмээн манай сургуулийг тодотгосон байна. Энэ бол бидний хувьд бас нэг амжилт билээ.