Шинэ Монгол Технологийн дээд сургууль
New Mongol institute of technology

Шинэ Монгол Технологийн Дээд Сургууль болон АНД Глобал компанийн хамтарсан “ПРОГРАМ ХАНГАМЖ”-ийн МАГИСТРЫН ХӨТӨЛБӨР /Е06130201/ Элсэлт авч байна

25.09.2021

Cyber Security буюу Цахим аюулгүй байдлын чиглэлийг АНД Системс компаний гүйцэтгэх захирал, Шинэ Монгол Технологийн Дээд Сургуулийн багш, доктор М. Отгонпүрэв удирдана.(-2015 онд - АНУ-ын Пенсильвани мужийн Карнеги Мелоны их сургуульд магистрын зэрэг- 2021 онд - Япон улсын Нагоягийн их сургуульд Мэдээлэл зүйн ухааны докторын зэргийг Кибер аюулгүй байдал чиглэлээр хамгаалсан.)- Machine Learning буюу Машин сургалт-хиймэл оюун ухаан чиглэлийг АНД Глобал компанийн Хиймэл оюун ухаан хариуцсан дэд захирал, Шинэ Монгол Технологийн Дээд Сургуулийн багш, доктор Ү. Отгонбаяр удирдана.(- 2002 онд - Япон улсын Токиогийн Их Сургуульд баклаврын зэрэг- 2004 онд - Япон улсын Токиогийн Их Сургуульд магистрын зэрэг- 2009 онд - АНУ-ын Пенсильвани мужийн Их Сургуульд Математикийн Ухааны докторын зэрэг хамгаалсан.Мөн Дани улсын Копенгагений Их Сургууль, Их Британи улсын Кардиффийн Их Сургуульд багшлаж байсан туршлагатай. - 2016 онд - Математикийн Хүрээлэнгийн захирал, Монголын математикийн олимпиадын хорооны Удирдах зөвлөлийн гишүүн, МУИС-ийн ШУС-ийн Математикийн тэнхимийн дэд профессороор ажиллаж байсан.)

Бүртгүүлэх холбоос дээр дарна уу. http://admission.nmit.edu.mn:8081/index.htmШинэ Монгол Технологийн Дээд Сургууль болон АНД Глобал компанийн хамтарсан “ПРОГРАМ ХАНГАМЖ”-ийн МАГИСТРЫН ХӨТӨЛБӨР /Е06130201/Мэргэшүүлэх чиглэлүүд:

Цахим аюулгүй байдал (Cyber Security)

Машин сургалт-хиймэл оюун ухаан (Machine Learning)

Өгөгдөл боловсруулалт (Data Processing)

Тус хөтөлбөр нь “Судалгааны магистр” бөгөөд магистрын судалгааны ажил бичнэ. Сургалтын төлөвлөгөө нийт 30 багц цаг байна. Үүнээс мэргэжлийн хичээл 10 багц цаг, мэргэшүүлэх хичээл 12 багц цаг, эрдэм шинжилгээний ажил 3 багц цаг, магистрын судалгааны ажил 5 багц цаг байна.

Хөтөлбөрийн давуу талууд юу вэ?1. LendMN, SuperUp зэрэг аппликейшнуудыг хөгжүүлэгч, технологийн салбартаа тэргүүлэгч төдийгүй олон улсад бүтээгдэхүүнээ борлуулдаг AND Global компанийн чадварлаг удирдлагын баг, судлаачидтай хамтран хэрэгжүүлнэ.2. АНУ, Япон, Дани, БНСУ улсад докторын зэрэг хамгаалж сургалт, судалгааны олон жилийн туршлага хуримтлуулсан профессор багш нар тус хөтөлбөрийг удирдан явуулна.3. Магистрын судалгааны ажлаа төсөлд суурилан бодит бүтээгдэхүүн хөгжүүлэлт дээр суурилан хийнэ.4. Та ажлынхаа хажуугаар суралцах боломжтой, зөвхөн Бямба гарагт хичээллэнэ.

Элсэгчдэд тавигдах шаардлага: Програм хангамж, мэдээллийн технологийн чиглэлээр бакалаврын зэрэгтэй байх эсвэл өөр мэргэжлээр бакалаврын зэрэгтэй бол програм хангамж, мэдээллийн технологийн чиглэлээр нарийн мэргэшиж, дагнан ажилладаг байна.

Сургалтын хугацаа: 1,5 – 2 жилХичээллэх өдөр: Бямба гарагт 09:00 - 20:00 цаг. Танхимын болон цахим сургалт хосолно.Хичээл эхлэх өдөр: 2021 оны 10 дугаар сарын 02.

1. Магистрын хөтөлбөрийн танилцуулга уулзалт:Магистрын хөтөлбөрийн танилцуулга уулзалт 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 18:00 цагт Шинэ Монгол Технологийн Дээд Сургуулийн хичээлийн байрны #809 тоот танхимд болно.2. Элсэлтийн шалгалт:Бүртгүүлэгчдээс ярилцлагын шалгалтыг 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр авах бөгөөд шалгалтын дүнг тухайн өдөртөө зарлана.3. Магистрантаар бүртгэх:Элсэх болзол хангасан бүртгүүлэгч нь 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр өөрийн биеэр дараах материалуудтай ирж #907 тоот өрөөнд бүртгүүлэх бөгөөд сургалтын гэрээ байгуулна.4. Бүрдүүлэх материал:- Иргэний үнэмлэх- Бакалаврын диплом, дүнгийн хавсралтын хуулбар- Цээж зураг (3*4)

Утас: 99172098

Имэйл - info@nmit.edu.mn 

www.nmit.edu.mn

https://www.instagram.com/nmit_engineering/

https://www.youtube.com/watch?v=v2F_ltpTiu8"Улс орны ирээдүй хүний хөгжлөөс, хүний хөгжил чанартай боловсролоос"ТАНД АМЖИЛТ ХҮСЬЕ!