Шинэ Монгол Технологийн дээд сургууль
New Mongol institute of technology

ШИНЭ МОНГОЛ ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ БАГШ СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА

27.07.2017

Шинэ Монгол технологийн дээд сургууль (ШМТДС) нь 2017-2018 оны хичээлийн жилд дараах ажлын байранд багш, ажилтныг сонгон шалгаруулж авна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  • Сургалтын хөтөлбөр болон хичээлийн төлөвлөгөө боловсруулах
  • Батлагдсан хөтөлбөрийн дагуу оюутнуудад хичээл заах
  • Оюутнуудын дадлага, давтлага, төсөл, судалгааны ажил удирдах

Ажлын байранд тавигдах нийтлэг шаардлага:

  • Тухайн мэргэжлийн чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй байх. Эрдэм шинжилгээ болон багшийн ажлын туршлагатай бөгөөд гадаад оронд эрдэм шинжилгээ, докторын дараах сургалт эрхэлж, багшаар ажиллаж байсан бол энэ нь тухайн хүнд давуу тал болно.
  • Англи хэлээр мэргэжлийн түвшинд унших, бичих, ярих чадвартай, багшийн хувьд заах хичээлээ англи хэл дээр бэлтгэх, заах чадвартай байх
  • Компьютерийн нийтлэг хэрэглээний програмууд дээр ажилладаг байх
  • Багшийн ёс зүйг эрхэмлэдэг байх
  • Багаар ажиллах чадвартай, харилцааны соёлтой байх
  • Шинийг санаачлах, боловсруулах, нэвтрүүлэх чадвартай байх

Д/д

Алба, нэгж

Ажлын байр

Тоо

Тухайн ажлын байранд тавигдах тусгай шаардлага

1

Байгалийн ухааны тэнхим

Физикийн багш

1

2

Биологийн багш

1

3


Инженерчлэлийн тэнхим

Барилгын инженерийн багш

2

Доктор цолтой бол давуу тал болох

4

Архитектурын багш

1

Доктор цолтой бол давуу тал болох

5

Механик инженерийн багш

2

Доктор цолтой бол давуу тал болох

6

Үйлдвэрлэлийн автоматжуулалтын багш

1

Доктор цолтой бол давуу тал болох

7

Мэдээллийн технологийн багш

1

Доктор цолтой бол давуу тал болох

8

Хүрээлэн буй орчны инженерийн багш

1

Доктор цолтой бол давуу тал болох

9

Химийн ниженерчлэлийн багш

1

10

Нано шинжлэх ухаан, инженерчлэлийн багш

2

Доктор цолтой бол давуу тал болох

ХӨДӨЛМӨРИЙН НӨХЦӨЛ

Ажлын тав тухтай орчин, тухайн ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай комьютер, тоног төхөөрөмжөөр хангана.

Тухайн хүний ажлын туршлагыг харгалзан ажлын гүйцэтгэлд тохирсон цалинг санал болгоно.

Гадаад, дотоодын байгууллага, их дээд сургууль, профессор багш нартай хамтран ажиллах, сургалт, судалгааны туршлага солилцох, богино хугацааны төрөлжсөн сургалт, тэтгэлэгт хөтөлбөрүүдэд оролцох боломж олгоно.

БҮРТГҮҮЛЭХ ХУГАЦАА, СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

Хүсэлтийг 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийг дуустал хугацаанд хүлээн авна. Тус сургуулийн bilgee@shinemongol.edu.mn, info@nmit.edu.mn цахим хаягууд руу дараах бичиг баримтын хуулбарыг илгээнэ. Үүнд:

  • Төрийн албан хаагчийн биеийн байцаалтыг (анкетыг) зааврын дагуу бүрэн бөглөсөн байна.
  • Доктор, магистр, бакалаврын зэргийн диплом, тэдгээрийнхавсралт
  • Иргэний үнэмлэх
  • Цээж зураг (сүүлийн 6 сард авахуулсан, 3x4 хэмжээтэй)
  • Өөрийн ур чадвар, судалгаа шинжилгээний ажлынхаа тухай тодорхой илтгэсэн CV (Curriculum Vitae)
  • Өөрийгөө илэрхийлэх бусад нэмэлт материалууд байж болно.

Хүсэлт гаргасан буюу шаардлагатай бичиг баримтыг илгээсэн хүмүүсийн материалтай танилцаж шаардлага хангасан хүнтэй ярилцлаганы цагийг утсаар товлоно.

Сонгон шалгаруулалтад тэнцсэн хүмүүс дээрх бичиг баримтуудыг эх хувиар нь авчирна.

ХОЛБОО БАРИХ ХАЯГ

Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, УБ хот Баянзүрх дүүрэг 25-р хороо, 13-р хороолол, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж – 43,
Утас: 75777799, 99460342

Цахим хаяг: bilgee@shinemongol.edu.mn, info@nmit.edu.mn
Вэб хуудас: www.nmit.edu.mn