Шинэ Монгол Технологийн дээд сургууль
New Mongol institute of technology

ШИНЭ МОНГОЛ ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ БАГШ, АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА

03.08.2016

Шинэ Монгол технологийн дээд сургууль (ШМТДС) нь 2016-2017 оны хичээлийн жилд дараах ажлын байранд багш, ажилтныг сонгон шалгаруулж авна.


АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА

  • Тухайн мэргэжлийн чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй байх. Эрдэм шинжилгээ болон багийн ажлын туршлагатай бөгөөд гадаад оронд эрдэм шинжилгээ, докторын дараах сургалт эрхэлж, багшаар ажилллаж байсан бол энэ нь тухайн хүнд давуу тал болно
  • Англи хэлээр мэргэжлийн түвшинд унших, бичих, ярих чадвартай, багшийн хувьд заах хилээлээ англи хэл дээр бэлтгэх, заах чадвартай байх
  • Комьпютерийн нийтлэг хэрэглээний програмууд дээр ажилладаг байх
  • Багш, сургуулийн орчны ёс зүйг эрхэмлэдэг байх
  • Багаар ажиллах чадвартай, харилцаааны соёлтой байх

Шаардлагатай ажлын байрны мэдээллийг дараах линкээс харна уу!
https://www.dropbox.com/s/sy8xjdfd3frvf9f/%D0%91%D...



ХӨДӨЛМӨРИЙН НӨХЦӨЛ

Ажлын тав тухтай орчин, тухайн ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай комьютер, тоног төхөөрөмжөөр хангана.

Тухайн хүний ажлын туршлагыг харгалзан ажлын гүйцэтгэлд тохирсон цалинг санал болгоно.

Гадаад, дотоодын байгууллага, их дээд сургууль, профессор багш нартай хамтран ажиллах, сургалт, судалгааны туршлага солилцох, богино хугацааны төрөлжсөн сургалт, тэтгэлэгт хөтөлбөрүүдэд оролцох боломж олгоно.

БҮРТГҮҮЛЭХ ХУГАЦАА, СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

Хүсэлтийг 2016 оны 8 дугаар сарын 21-ний өдрийг дуустал хугацаанд хүлээн авна. Тус сургуулийн info@nmit.edu.mn цахим хаяг руу дараах бичиг баримтын хуулбарыг илгээх ба сургуулиас хариу мэдээлснээр хүсэлт гаргагч нь бүртгэгдсэн гэж үзнэ.

Үүнд:

  • Төрийн албан хаагчийн биеийн байцаалтыг (анкетыг) зааврын дагуу бүрэн бөглөсөн байна.
  • Доктор, магистр, бакалаврын зэргийн диплом, тэдгээрийн хавсралт
  • Иргэний үнэмлэх
  • Цээж зураг (сүүлийн 6 сард авахуулсан, 3x4 хэмжээтэй)
  • Өөрийн ур чадвар, судалгаа шинжилгээний ажлынхаа тухай тодорхой танилцуулах хүсэлтэй бол CV (Curriculum Vitae) бусад нэмэлт материалууд байж болно.

Хүсэлт гаргасан буюу шаардлагатай бичиг баримтыг илгээсэн хүмүүсийн материалтай танилцаж, 3 хоногийн дотор хариу мэдээлнэ. Шаардлага хангасан хүнтэй ярилцлаганы цагийг утсаар товлоно. Шаардлага хангаагүй хүнд сонгон шалгаруулалтанд оролцох боломжгүй гэдгийг Email хаягаар нь мэдэгдэнэ. Сонгон шалгаруулалтанд тэнцсэн эсэх тухай мэдээллийг ярилцлаганы дараа 2-7 хоногийн дотор утас, цахим хаягаар нь мэдээлнэ.

Сонгон шалгаруулалтад тэнцсэн хүмүүс дээрх бичиг баримтуудыг эх хувиар нь шалгуулна.


ХОЛБОО БАРИХ ХАЯГ

Баянзүрх дүүрэг, 25 хороо, 13 хороолол,

Шинэ Монгол технологийн дээд сургууль,

801, 810 тоот өрөө
Утас: 99086451, 88081428

Цахим хаяг: info@nmit.edu.mn, ganzorig@nmit.edu.mn, baigal@nmit.edu.mn
Вэб хуудас: www.nmit.edu.mn