Шинэ Монгол Технологийн дээд сургууль
New Mongol institute of technology

ШИНЭ МОНГОЛ ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН 2022 ОНЫ "STUDENT FESTIVAL

07.04.2022

ШИНЭ МОНГОЛ ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН 2022 ОНЫ "STUDENT FESTIVAL" 2022.04.07-ний өдөр амжилттай зохион байгуулагдаж дууслаа. Өдөрлөгийг нээж ШМТДСургуулийн гүйцэтгэх захирал Д.Гантуул үг хэлэн, Оюутаны холбооны тэргүүн М.Тэмүүлэн үйл ажиллагааны хөтөлбөрийг танилцууллаа. Мөн мэндчилгээ дэвшүүлэхээр ШМТДСургуулийн дэргэдэх амьд хөгжмийн NEBULA болон амьд хөгжмийн СОЁМБО хамтлаг тус тус мэндчилгээ дэвшүүллээ. 


Тус өдөрлөгт - Үзэсгэлэн худалдаа 9 оюутан оролцон өөрсдийн бүтээлээ танилцуулан, амжилттай борлуулан дараагийн захиалгуудаа авлаа. - Хоол худалдаалах үйл ажиллагаанд Coffeе shop, Bubble tea, болон бусад хоол хүнсийг оюутнууд өөрсдөө чанарын өндөр түвшинд бэлтгэн худалдааллаа. Мөн олон төрлийн тэмцээн уралдаан зохион байгуулагдаж оюутан залуус багш ажилчид идэвхитэй оролцон нэг өдрийг чөлөөтэй өөрсдийгөө сорин өрсөлдлөө. Тэмцээнд - Шатар , Даамны төрөлд - Програм хангамж 103-р бүлгийн оюутан Н.Рагчаа - Treasure Hunt төрөлд - Барилгын инженерийн 201-р бүлгийн оюутан О.Идэрмөнх - МеМе төрөлд - Програм хангамж 101-р бүлгийн оюутан Г.Мөнх-Оргил - Instagram Story төрөлд 408-р бүлгийн оюутан О.Эрдэнэчимэг нар тус тус шалгарлаа.Мөн "Challenge room" төрөлд Spicy noodle, Түнэр харанхуй, Амтыг таа гэх мэт сонирхолтой уралдаанд оюутнууд хүч сорин өрсөлдслөө. Чөлөөт цагийг өнгөрөөхөөр "Gaming room" тус тус гаргаж өгсөнөөр оюутан өөрийн сонирхсон тоглоомийг тоглон өнгөрөөх боломжийг бүрлүүлж өгсөнөөрөө онцлогтой юм. Тус өдөрлөгийн хүрээнд нийт 150 гаруй оюутан, 20 гаруй багш ажилчид оролцсон томоохон өдөрлөг болж өндөрлөлөө. Өдөрлөгийн төгсгөлд OPEN MIC чөлөөт арга хэмжээ зохион байгуулагдаж химийн инженерчлэлийн тэнхимийн багш Б.Баярбаясгалан, Програм хангамжийн тэнхимийн эрхлэгч М.Идэрбаатар нар арга хэмжээг нээж мэндчилгээ дэвшүүллээ."STUDENT FESTIVAL" өдөрлөгийг зохион байгуулсан Nmit StudentUnion оюутны холбооны бүх гишүүддээ баяр хүргэн, цаашдын ажил хөдөлмөр, сурлагад нь амжилт хүсье.