Шинэ Монгол Технологийн дээд сургууль
New Mongol institute of technology

Шинэ Монгол Технологийн Дээд Сургуулийн 2021-2022 оны хичээлийн жилийн V үеийн намрын улирлын "ТӨГСӨЛТИЙН БАЯР" ёслол төгөлдөр болж өнгөрлөө.

18.02.2022

Шинэ Монгол Технологийн Дээд Сургуулийн 2021-2022 оны хичээлийн жилийн V үеийн намрын улирлын "ТӨГСӨЛТИЙН БАЯР" ёслол төгөлдөр болж өнгөрлөө.

• Химийн инженер хөтөлбөрөөр Батцэнгэлийн Анхмэнд

• Цахилгаан инженер хөтөлбөрөөр Мөнхзулын эрдэнэ-Очир

• Цахилгаан инженер хөтөлбөрөөр Батбуяны Бат-Оргил 

• Цахилгаан инженер хөтөлбөрөөр Эрдэнэхуягийн Билгүүдэй

• Цахилгаан инженер хөтөлбөрөөр Отгонбатын Балжинням

• Механик инженер хөтөлбөрөөр Батсайханы Нармандах

• Механик инженер хөтөлбөрөөр Даваагийн Номунхан 

• Химийн инженер хөтөлбөрөөр Мөнхтогтохын Цэрэнноров 

• Химийн инженер хөтөлбөрөөр Батсүхийн Чингүн 

нар маань амжилттай төгсөж, амьдралын гараагаа ийнхүү эхэллээ.Шилдэг төгсөгчөөр Мехатроникийн тэнхимийн Механик инженерийн хөтөлбөрөөр төгсөгч Б.Нармандах шалгарлаа.Төгсөлтийн баярт ШМТДС-ийн гүйцэтгэх захирал Д.Гантуул, ШМТДС-ийг үүсгэн байгуулагч, УЗ-ийн дарга доктор Ж.Галбадрах, УЗ-ийн гишүүн Г.Тогос, ШМТДС-ийн багш нар, ШМТК-ийн захирал Э.Цэндсүрэн уригдсан багш нарын хамт, эцэг эхчүүд, найз нөхөд оролцлоо. Төгсөгч оюутны төлөөлөн Э.Билгүүдэй оюутан бидэнд Зорилго, тэмүүлэлээ зөв тодорхойлох нь хамгийн чухлыг онцоллоо. Төгсөлтийн үйл ажиллагаанд Төгсөгчийн тангараг өргөсөн нь бас нэгэн онцлох үйл явдал байлаа. Ингээд нийт төгсөгчид та бүхэндээ цаашдын амьдралд нь амжилтын дээдийг хүсэн ерөөе.
ЧИЛИЙСЭН УРТ ОЮУТАНЫ ЖИЛҮҮД ЧИНЬ ДУРСГАЛЫН ЦОМЛОГ БОЛОН ҮЛДЛЭЭЧИГ НИЙЛСЭН НАЙЗУУД ТАНЬ ЧИМЭЭГҮЙХЭН ДОТРОО МЭГШИН СУУНАДАСАЖ ЭЭНЭГШСЭН СУРГУУЛИЙН ЧИНЬ АНГИ ТАНХИМ ИНЭЭЖДАЛАЙ УУЖИМ БАГШ НАР ТАНЬ БАХДАЛЫН ӨНГӨӨР МИШЭЭН ҮЛДЛЭЭ