Шинэ Монгол Технологийн дээд сургууль
New Mongol institute of technology

Шинэ Монгол Технологийн дээд сургуулийн элсэлт

ЭЛСЭЛТ


ШИНЭ МОНГОЛ ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ (ШМТДС)
БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨРТ ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ

1. ШМТДС-ийн элсэлт авах бакалаврын хөтөлбөр 

1.1 БШУЯ-наас баталсан 7 мэргэжлээр хяналтын тоонд багтсан Монголын Их Дээд Сургуулиудын консорциумтай хамтран Улаанбаатар хот, аймаг, орон нутгаас оюутан элсүүлнэ.

1.2 Нанобиотехнологи (D420900), нано инженерчлэл (D526000), химийн инженерчлэл (D525700), инженер механик (D525000), цахилгааны инженер (D520500), харилцаа холбоо ба мэдээллийн технологи (D521900), иргэний ба үйлдвэрлэлийн барилга (D580200) гэсэн 7 мэргэжлийн чиглэлийн хөтөлбөрөөр ШМТБС нь бакалаврын сургалт явуулна.

 

2. Бүртгүүлэгчдэд тавих шаардлага

2.1 Бүртгүүлэгч нь сонгосон мэргэжлийн хөтөлбөрөөр элсэхийн тулд хүснэгтэд заасан хичээлээр 2013 эсвэл 2012 онд элсэлтийн ерөнхий шалгалт (ЕШ) өгсөн байх шаардлагатай. Үүнд:

Бакалаврын сургалтын хөтөлбөр

Индекс

Босго оноо

Элсэлтийн шалгалтын төрөл

I (%)

II(%)

1.

Нанобиотехнологи

D420900

560

Хими 50%

Биологи 50%

2.

Нано инженерчлэл

D526000

Математик 50%

Физик 50%

3.

Химийн инженерчлэл

D525700

Хими 70%

Физик 30%

4.

Инженер механик

D525000

Физик 70%

Математик 30%

5.

Цахилгааны инженер

D520500

Физик 100%

-

6.

Харилцаа холбоо ба мэдээллийн технологи

D521900

Математик 100%

-

7.

Иргэний ба үйлдвэрлэлийн барилга

D580200

Математик 70%

Физик 30%


2.2 Бүртгүүлэгч ШМТДС-д бүртгүүлэхээс өмнө ЕШ-ын шалгуулагчийн буланд нэвтэрч өөрийн хувийн мэдээлэл болон дүнтэй танилцаж, хэрэв асуудал байвал шийдвэрлүүлсэн байх шаардлагатай.

 

4. Элсэгчийг шалгаруулах ба мэдэгдэх

4.1 2013 оны улсын олимпиадад I-III байрт шалгарсан сурагчийг тухайн мэргэжлийн чиглэлээр БШУЯ-ны шийдвэрээр ЕШ-ийн оноог харгалзахгүйгээр элсүүлнэ.

4.2 Олон улсын олимпиадад шагналт байр эзэлсэн, байгалийн ухааны чиглэлээр улсын олимпиадад аймаг, хотоос шалгарсан ЕБС төгсөгчийг тус сургуулийн бүртгүүлэхэд тавигдах минимум шаардлагыг (ЕШ-ын хэмжээст оноо: 450) хангасан тохиолдолд онооны дараалал харгалзахгүйгээр хяналтын тоонд багтаан элсүүлнэ. Шаардлага хангасан элсэгч Элсэлтийн комисст бичгээр хүсэлтээ гаргана.

4.3 Байгалийн ухааны гүнзгийрүүлсэн сургалттай ЕБС-ийг төгссөн бүртүүлэгчийг зохих элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн бол оноо харгалзахгүй хяналтын тоонд багтаан элсүүлнэ.

4.4 Бүртгүүлэгчийн нийт оноог хүснэгтэд заасан хавсарсан шалгалтын харьцааг харгалзан тооцож гаргана. Жишээ нь, хавсарсан шалгалт 70:30 гэж заагдсан бол I шалгалтанд авсан оноог 0.7-оор, II шалгалтанд авсан оноог 0.3-аар үржүүлэн нэмж тооцно.

4.5 Шалгалтын оноо тэнцсэн тохиолдолд гүйцэтгэлийн хувиар байр эзлүүлж хуваарь олгох ба гүйцэтгэлийн хувь тэнцвэл боловсролын гэрчилгээний дундаж оноог харгалзана.

4.6 Элсэлтийн хяналтын тоонд багтсан эсэхийг бүртгэл хаагдсаны дараа тогтоосон хугацаанд бүртгүүлэгчид цахим шуудангаар болон SMS-ээр гар утсанд мэдэгдэнэ.

 

5. Элсэх эрх олгох

5.1 Элсэх эрх олгох өдрийг жич зарлах ба тухайн өдөр хяналтын тоонд багтсан бүртгүүлэгчдэд элсэх эрхийг олгоно.

5.2 Хяналтын тоонд багтсан ч элсэх эрх олгох өдөр ирээгүй хүнийг жагсаалтаас хасах бөгөөд дараагийн хүнд хяналтын тоонд багтсан гэсэн мэдэгдлийг цахим шуудан ба SMS-ээр илгээнэ. Элсэх эрх олгох үед хоцорсон бүртгүүлэгч ирсэн даруй үлдсэн хяналтын тооноос онооны дарааллаар сонгох эрхтэй.

 

6. Бусад

6.1Элсэх эрхийг бусдад шилжүүлэхийг хориглоно.

6.2 Элсэгч хичээлийн жил эхлэхээс өмнө зарласан хугацаанд ШМТДС-тай суралцах гэрээ байгуулах ба сургалтын төлбөр төлсний дараа элссэн тушаалыг гаргана. Суралцах гэрээ байгуулах хугацаа болон бусад мэдээллийг элсэх эрх олгох үед зарлана.

6.3 ШМТДС-ийн 1 кредит (1 багц цаг)-ийн төлбөр 160,000 төгрөг байх ба суралцагч нэг хичээлийн жилд 30-32 кредитийг биелүүлсэн байх шаардлагатай.

6.4 Элсэх эрх авсан боловч заасан хугацаанд ирж суралцах гэрээ байгуулаагүй тохиолдолд суралцахаас татгалзсан гэж үзэн элсэх эрхийн бичгийг хүчингүйд тооцно.

6.5 ЭЕШ-д тухайн чиглэлээр 800 оноо авсан элсэгчийн төлбөрийг 20%-иар хөнгөлнө.