Шинэ Монгол Технологийн дээд сургууль
New Mongol institute of technology

ШИНЭ МОНГОЛ ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА Ж.ГАЛБАДРАХ ЯПОН УЛСЫН ТОЁОХАШИ ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬД АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ

04.04.2022

ШИНЭ МОНГОЛ ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА Ж.ГАЛБАДРАХ ЯПОН УЛСЫН ТОЁОХАШИ ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬД АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ.Шинэ Монгол эрдмийн хүрээлэнгийн Ерөнхийлөгч, ШМТДСургуулийн удирдах зөвлөлийн дарга Ж. Галбадрах (Galbadrakh Janchiv) 3-р сарын 23-ны өдрөөс 4-р сарын 8-ны өдрүүдэд Япон улсад бизнес уулзалт хийж байгаа бөгөөд уулзалтын хүрээнд Тоёохаши технологийн их сургуульд зочлон тус сургуулийн удирдлагууд болон Шинэ Монгол эрдмийн хүрээлэнгийн бүрэлдэхүүн сургуулиудын төгсөгчидтэй хамтарсан уулзалт хийв.


Тоёохаши их сургуультай оюутан солилцооны тэтгэлэгт хөтөлбөр, их сургуульд элсэн дэвшин суралцах, хамтарсан судалгааны чиглэл, багш нарын судалгаа, мэдлэг дээшлүүлэх зэрэг чиглэлүүдээр олон үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлж ирсэн ба 2 орны хил нээгдсэнтэй холбоотойгоор цаашид:- Инженерчлэлийн бүхий л чиглэлүүдээр хамтарсан багш солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлэх;- Компьютерийн ухааны чиглэлээр Шинэ Монгол Технологийн дээд сургууль болон Тоёохаши их сургуулиудын оюутнууд зайнаас үл хамааран цахимаар арга хэмжээ болон хөтөлбөрүүдэд оролцох боломжийг нээх;- Бакалавр, Магистр, Докторын хөтөлбөрт тэтгэлэгтэй элсэн суралцах оюутны тоог нэмэгдүүлэхэд шаардлагатай оюутны ур чадварыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх;- Бүрэлдэхүүн сургуулиудын менежерүүд болон бусад ажилтнуудын мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх, туршлага солилцох зорилгоор “Staff exchange” хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар өмнө нь цахим уулзалтуудаар хэлэлцэж байсан нь ийнхүү бодитоор хэрэгжих эхлэл тавигдлаа.