Шинэ Монгол Технологийн дээд сургууль
New Mongol institute of technology

шинэ монгол технологийн дээд сургуулийн судалгаа

СУДАЛГАА


Өндөр технологийн судалгааны (биотехнологи, нанотехнологи, мэдээллийн технологи) нээлттэй төвийг байгуулах, мөн өндөр технологийн аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхэд 3O (Info, Bio, Nano, three O) технологийн болон бусад чухал технологийн платформыг бий болгоно.

Үр дүн нь чанартай, хариуцлагатай судалгаа хийх орчинг бүрдүүлж ажиллах бөгөөд, судалгааны салбарын онцлогоос хамааран судалгааны баг, зохион байгуулалт, олон эх үүсвэртэй санхүүжилтийн бодлого барьж, олон улсын жишигт нийцсэн боловсролоор дамжуулан судалгааны ололт амжилтыг нийгэмд хүргэхийн тулд, хамгийн сүүлийн үеийн судалгааны үр дүнг сургалтад ашиглан, улмаар дараа үеийн залуу судлаач болох болох оюутныг бэлтгэнэ.

Мөн манай сургууль нь бүтээлч санаа сэдэлтэй, анхдагч судалгааг илүүтэй анхаарч, үнэнийг эрэлхийлэн судалж, шинэ мэдлэг бий болгож байгаа бие даасан судалгааны бүтээлч үйл ажиллагааг хүндэтгэн, нээлттэй судалгааны тогтолцоог дэмжих буюу судалгааны төслийн агуулга (судалгааны санаа), судалгааны баг, менежмент, санхүүжилт, судалгааны үр дүнг нийгэмд ил тод нээлттэй байлгаж, сургалт, судалгааны ажлын явц болон гаргасан үр дүнг олон нийтийн хүртээл болгох, танин мэдэхүйн олон хэлбэрээр сурталчлах замаар нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулна.



Судалгааны санхүүгийн олон талт эх үүсвэрийг бий болгох үүднээс “FundRaising”, “Grant Support”, “Alumni Support”, “Start-up Support”-ийн эх суурийг тавьж, үйл ажиллагааг эхлүүлнэ. Мөн инновацийн болон венч хөрөнгө оруулалтын сангаас инновац, технологийн төслийг санхүүжүүлэх механизмыг бий болгоно.