Шинэ Монгол Технологийн дээд сургууль
New Mongol institute of technology

ШИНЭ МОНГОЛ ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АНХДУГААР ХУРАЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

16.05.2018

ШМТДС-ийн Оюутны Анхдугаар ЭШХ 2018 оны 5 сарын 14 өдөр Шинэ Монгол Технологийн Дээд Сургуулийн хурлын танхимд зохион байгуулагдлаа. Хуралд ШМТДС-ийн бакалаврын нийт 12 оюутан оролцсон бөгөөд хоорондоо мэдлэг солилцсон мөн эрдэмтэн, багш нараас үнэтэй зөвөлгөө авсан, үр дүнтэй хэлэлцүүлэг өрнүүлсэн хурал боллоо.


Шүүгч багш нарын үнэлгээнээс харахад оролцогч оюутнуудын судалгааны ажлын сэдэв, агуулга нь тодорхой, судалгааны ажилд өөрийн биеэр оролцсон ба онцлог шинэлэг талыг нь харуулсан, vр дvн vзvvvлэлтvvд нь өндөр ач холбогдолтой хэмээн дүгнэсэн. Иймд нийт оролцогч оюутнуудын бүтээл жигд сайн байсныг онцолж дурьдахад таатай байна. ЭШХ-ын сэдвийн талаарх онолын ерөнхий мэдлэг, судалгааны аргазүй ба өгөгдлийн боловсруулалт, судалгааны үр дүн, дүгнэлт, илтгэх чадвар, асуултанд хариулсан байдал болон эрдэм шинжилгээний өгүүллэгийн стандарт, бичвэр зэрэг шалгуур үзүүлэлтүүдийг харгалзан дүгнэсэн бөгөөд эхний 3 байрыг эзлүүлэн өргөмжлөл, мөнгөн шагнал, дурсгалын зүйлсээр шагнасан юм. Үүнд:

I-р байр: Механик инженерийн 3-р курсын оюутан Э.Номин-Эрдэнэ (удирдагч багш Ц.Ядамрагчаа) “Эрсдлийн үнэлгээний загвар боловсруулах нь” сэдвээр

II-р байр: Програм хангамжийн инженер 3-р курсын оюутан М.Ханддорж (удирдагч багш М.Идэрбаатар) “Хөрөнгийн үнэлгээний техник шинжилгээний аргуудыг Монголын хөрөнгийн зах зээлд хэрэгжүүлэх нь” сэдвээр

III-р байр: Химийн инженерчлэлийн 3-р курсын оюутнууд Д.Ганбилэг, Б.Даваажаргал (удирдагч багш О.Сарангэрэл) “Нано хэмжээст төмрийн соронзон ширхэг ашиглан арьс ширний үйлдвэрийн хаягдал усан дахь хромын агууламжыг бууруулах” сэдвээр тус тус байр эзэллээ.

ШМТДС-ийн Оюутны Эрдэм Шинжилгээний Анхдугаар Хуралд идэвхитэй оролцсон хүндэт багш оюутнууддаа баяр хүргэж цаашдын эрдмийн ажилд нь өндөр амжилт хүсье.


Багшийн эрдэм шавьд

Шинэ Монгол Технологийн Дээд Сургууль