Шинэ Монгол Технологийн дээд сургууль
New Mongol institute of technology

Шинэ Монгол Технологийн Дээд Сургуулийн оюутнууд Говь ХК-ийн үйлдвэртэй танилцлаа.

11.12.2014

Монголын нэрийг гадаадад гаргаж буй цөөхөн үйлдвэрийн нэг Говь ХК-ийн үйлдвэрийг 2014 оны 12-р сарын 10-ны өдөр ШМТДС болон ШМТИК-ийн нийт 125 оюутан 6 багш нарын бүрэлдэхүүнтэйгээр үзэж танилцлаа. Говь ХК-ийн үйлдвэр нь 1981 онд байгуулагдсан Монгол улсын анхдагч ноос ноолуурын үйлдвэр юм. Ирээдүйн инженер болох Шинэ Монголын оюутнууд үйлдвэрийн зохион байгуулалт, тоног төхөөрөмжийн ажиллагааг сэтгэл хөдлөн сонирхож байв. Дор бүрээ тэмдэглэл хийж, үйлдвэрийн ажиллагааг дэргэдээс нь харсан нь тэдний хувьд "Мянга сонсохоор, нэг үз" болсон бөгөөд инженер болоод үйлдвэрт ажиллах гэсэн хүсэл эрмэлзлэлийг нь улам бадраасан үр дүнтэй ажил боллоо. Сургуулийн захиргаанаас цаашдаа оюутнуудын мэдлэгийг тэлсэн тэдний сонирхолд нийцсэн ажлыг тогтмол явуулж байх болно.