Шинэ Монгол Технологийн дээд сургууль
New Mongol institute of technology

ШИНЭ МОНГОЛ ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН НЭРЭМЖИТ “ҮНДЭСНИЙ ТЭТГЭЛЭГТ СОРИЛГО – SCIENCE CHALLENGE 2022” ЭЕШ – Н ӨМНӨХ ТҮВШИН ТОГТООХ СОРИЛГО

18.05.2022

  1. 1. ТЭТГЭЛЭГТ СОРИЛГЫН ЗОРИЛГО

Энэхүү сорилго нь ерөнхий боловсролын сургуулийн 12-р ангийн сурагчдын математик, физик, англи хэлний хичээлийн мэдлэгийн түвшинг элсэлтийн ерөнхий шалгалт болон төгсөх нэгдсэн шалгалтуудын өмнө тогтоох, үндэсний хэмжээнд өөрийн үеийн сурагчидтай шинжлэх ухааны мэдлэг, чадвараа сорих боломжоор хангах, ингэснээр сурагчдад өөрийн мэргэжил, сургуулиа зөв сонгоход туслах, инженер болох хүсэл эрмэлзэлтэй элсэгчдийг хөхүүлэн дэмжихэд оршино.

  1. 2. СОРИЛГЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

Сорилгыг улсын хэмжээнд 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүргийн бүх сургуулийн ЭЕШ-д бэлдэгч болон 12-р ангийн сурагчдын дунд “Математик, физик, англи хэл” гэсэн сонголттойгоор, 2022 оны 05-р сарын 28-29 ний өдрүүдэд 10:00-20:00 цагийн хооронд нэгэн зэрэг онлайнаар зохион байгуулагдана.

  • Математик 2022.05.28 10:00 - 20:00
  • Англи хэл 2022.05.28 10:00 - 20:00
  • Физик 2022.05.29 10:00 - 20:00

Сорилго нь амралтын өдрүүдээр явагдах тул шалгуулагч өөрийн боломжит цагт сорилоо өгөх боломжтой.

  1. 3. СОРИЛГЫН БҮРТГЭЛ

Сорилго нь ЭЕШ-д бэлдэгч болон ЕБС-ийн 12-р ангийн сурагч бүрт нээлттэй бөгөөд бүртгэлийн ХУРААМЖГҮЙ. Бүртгэл 2022 оны 05-р сарын 28-ны өглөөний 09:59 цагт хаагдахыг анхаарна уу.
Бүртгүүлэх холбоос: https://sites.google.com/nmit.edu.mn/sciencechallenge2022/register

  1. 4. СОРИЛГЫН ДҮН МЭДЭЭ

Сорилгын дүнг 2022.05.30-нд ШМТДС-н вебсайт http://www.nmit.edu.mn болон фэйсбүүк хуудсаар https://www.facebook.com/nmit.edu.mn  мэдээллэнэ. Шалгуулагчийн хувийн мэдээллийн нууцлалыг чанд хадгална. 

  • Математик 2022.05.30 10:00 цагт зарлана
  • Англи хэл  2022.05.30 10:00 цагт зарлана
  • Физик  2022.05.31 10:00 цагт зарлана
  1. 5. СОРИЛГЫН ШАГНАЛ, УРАМШУУЛАЛ

“ҮНДЭСНИЙ ТЭТГЭЛЭГТ СОРИЛГО – SCIENCE CHALLENGE 2022 ”-ийн шилдэг оролцогчдыг тодруулж, Шинэ Монгол Технологийн Дээд сургуульд суралцахад дараах сургалтын төлбөрийн тэтгэлэгүүдийг олгоно. Үүнд:

Нийт оролцогчдоос хамгийн өндөр гүйцэтгэлтэй эхний 5 сурагчдад - 70%

  • Эхний  5% сурагчдад - 50%
  • дараагийн 10%  сурагчдад - 40%
  • дараагийн 15%  сурагчдад - 30%
  • дараагийн 15%  сурагчдад - 20%
  • дараагийн 15%  сурагчдад - 10%

Зохион байгуулагч:
ШИНЭ МОНГОЛ ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ

Утас: 88028703, 91145180, 91001110
И-мэйл:
info@nmit.edu.mn | sc2022@nmit.edu.mn