Шинэ Монгол Технологийн дээд сургууль
New Mongol institute of technology

Шинэ Монгол Технологийн Дээд Сургуулийн Волейболын аварга шалгаруулах "Volleyball Championship 2021 NMIT" тэмцээн амжилттай болж өндөрлөлөө

04.11.2021

Шинэ Монгол Технологийн Дээд Сургуулийн Волейболын аварга шалгаруулах "Volleyball Championship 2021 NMIT"  тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээнд 13 эрэгтэй баг тамирчин, 5 эмэгтэй баг тамирчин нийт 18 баг, 126 тамирчин оролцож хурд хүч, авхаалж, самбаагаа сорилоо. 

Эмэгтэй төрөлд: 

  • 3-р байр: Хурганууд
  • 2-р байр: Jewel
  • 1-р байр: Хиам

Эрэгтэй төрөлд:

  • 3-р байр: Mou Shindeiru
  • 2-р байр: Молоконы лааз
  • 1-р байр: Wrecking Ballz 

багууд тус тус шалгарч Хиам болон Wrecking Ballz багууд нь ШМТДС-ийн Волейболын аваргаар тодорч цомын эзэн болов. Хиам баг нь сургуулийн хошой аваргаар тодорлоо. Химийн инженерийн 3-р дамжааны оюутан Э. Цээпилмаа, Барилгын инженерийн 3-р дамжааны оюутан Ц. Номунтөгс нар өөрийн авъяас чадвар, хурд хүчийг дайчлан баг хамт олноо манлайлж шилдэг тоглогчидоор шалгарав.

Тэмцээнд амжилттай оролцсон бүх баг тамирчдадаа баярлалаа. Дараа жилийн тэмцээн хол байна даа хол байна. Бүгдэд нь амжилт хүсье