Шинэ Монгол Технологийн дээд сургууль
New Mongol institute of technology

Шинэ Монгол Технологийн дээд сургуулийн “Алтан Намар-2022”

19.09.2022

“Алтан Намар-2022” ургац хураалтын ажилд оролцов.

Шинэ Монгол Технологийн Дээд Сургуулийн II курсийн оюутнууд Сэлэнгэ аймгийн Орхон сумын “Их өнгөт трейд” компанийн харъяа сангийн аж ахуйн ургац хураалтын ажилд 2022 оны 09 сарын 04-19-ны хооронд амжилттай оролцлоо.

Тус “Алтан Намар-2022” ургац хураалтын үйл ажиллагааг манай сургууль 7 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн. “Алтан Намар-2022”-т амжилттай оролцсон багш, оюутнуудад баяр хүргэе

Мөн багш, оюутнуудыг халуун дотноор хүлээн авч, бидний ажилд дэмжлэг үзүүлсэн “Их өнгөт трейд” компанийн захирал Н.Сүхбаатар, менежер Н.Саранчимэг нарт талархал илэрхийлье.