Шинэ Монгол Технологийн дээд сургууль
New Mongol institute of technology

ШИНЭ БҮТЭЭЛЭЭ ӨРГӨН БАРИВ

04.10.2022

        Шинэ Монгол Технологийн Дээд Сургуулийн Ерөнхий эрдмийн тэнхимийн багш, шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, профессор В.Адъяасүрэнгийн ахалсан “AN-АНДУУД” багийн гишүүд Монгол Улсын Их Сургууль байгуулагдсаны 80 жилийн ойд зориулан “Математикийн ертөнцөөр аялсан тэмдэглэлүүд I, II, III” цуврал бүтээлийг туурвижээ. Олон улсын багш нарын өдрийг тохиолдуулан тус багийнхан бүтээлийнхээ дээжээс ШМТДС-ийн номын санд өргөн барьлаа.

       Нийт 108 бүтээл өргөн барьсны дотор В.Адъяасүрэн, Т.Мөнхбат нарын хамтын бүтээл “Интеграл ба үнэлгээ”, В.Адъяасүрэн “Анализ 0”, В.Адъяасүрэн “Шугаман алгебр I” зэрэг бүтээлүүд профессор багш, суралцагчдын хүртээл болов.