Шинэ Монгол Технологийн дээд сургууль
New Mongol institute of technology

Шинээр элссэн оюутанд зориулсан тусгай бодлого

Шинээр элссэн оюутанд зориулсан тусгай бодлого


Оюутныг суралцах орчинд дасах, сурагчаас оюутны амьдралд шилжих, сурах арга барилд суралцахад нь хугацаа, боломж олгох давуу талтай тул эхний улиралд P үнэлгээний бодлогыг баримтална.

Шинээр элссэн оюутанд хичээл зааж буй багш нь улирлын 6 дугаар долоо хоногт тухайн хичээлийг амжилттай судалж чадахааргүй байгаа оюутны мэдээллийг Сургалтын албанд ирүүлнэ. Сургалтын алба мэдээлэлтэй танилцаж, зөвлөх болон хичээл зааж буй багш нарын уулзалтыг зохион байгуулж, оюутан нэг бүрийн давуу болон сул талыг хэлэлцэх ба зөвлөх багш цаашид тухайн оюутантай ажиллах төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлнэ.

Оюутны суралцах үйл ажиллагаанд шаардлагатай мэдлэг, чадвар, дадлыг олгох зорилготой “Суралцах арга барил” хичээлийг судлах боломжтой байна.

Сургууль нь шилдэг элсэгчийг дэмжих тэтгэлгийн хөтөлбөртэй ба энэ нь тусдаа журмаар зохицуулагдана.