Шинэ Монгол Технологийн дээд сургууль
New Mongol institute of technology

Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулиас зохион байгуулж буй "МОНГОЛ ИНЖЕНЕР-2022" үйл ажиллагаанд Шинэ Монгол Технологийн Дээд сургууль хамтран зохион байгуулагчаар оролцож байна.

14.04.2022

Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулиас зохион байгуулж буй "МОНГОЛ ИНЖЕНЕР-2022" үйл ажиллагаанд Шинэ Монгол Технологийн Дээд сургууль хамтран зохион байгуулагчаар оролцож байна.Тус үйл ажиллагаа нь 2022 оны 4-р сарын 22, 23, 24-ны өдрүүдэд зохион байгуулагдах ба дараах үйл ажиллагаа болно. 


Эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг / 2022.04.22/ I салбар хуралдаан: Инженерийн боловсрол дахь технологийн шинчлэлийн өнөөгийн байдал, хэтийн төлөв II салбар хуралдаан: Инженерийн салбар дахь загварчлал ба симуляци - Техникийн механикийн улсын олимпиад /2022.04.23/- CAD/CAE/CAM-ийн улсын олимпиад /2022.04.23-24/Энэхүү үйл ажиллагаанд зохион бүтээх инженерийн тооцоонд механикийн онолын болон зураг, төсөл, тооцоо, үйлдвэрлэлийн загварчлал, (CAD/CAE/CAM) хэрэглэдэг дотоодын их дээд сургуулийн бакалаврын оюутан, инженерийн техникийн ажилтан, судлаач нар оролцох боломжтой. Нийт оролцож буй оюутан залуус та бүхэндээ амжилт хүсье.