Шинэ Монгол Технологийн дээд сургууль
New Mongol institute of technology

Шинжлэх Ухааныг Дэмжих Японы Нийгэмлэгийн тухай

23.10.2014

Шинжлэх Ухааныг Дэмжих Японы Нийгэмлэг (ШУДЯН)-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын захирал Др. Osamu Wada нь 2014 оны 9 дүгээр сарын 26-нд ШМТДС-д айлчилж, сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, цаашид манай сургуулийг дэмжиж ажиллахаа илэрхийлсэн юм. ШУДЯН-ийн Др. Osamu Wada тэргүүтэй төлөөлөгчид өчигдөр Монгол Японы төв дээр өөрийн байгууллагын үйл ажиллагааг танилцуулж, өдөрлөг зохион байгууллаа.

Шинжлэх ухааныг хөгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай, өргөн цар хүрээтэй хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлдэг ШУДЯН нь 1932 онд Японы эзэн хааны санхүүгийн дэмжлэгтэйгээр байгуулагдсан ба эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг санхүүжүүлэгч Японы тэргүүлэх байгууллагуудын нэг юм.

Үйл ажиллагааны гол чиглэл :

  • Судалгааны төслийг санхүүжүүлэх
  • Эрдэмтдийн залгамж халааг дэмжих
  • Олон улсын хамтарсан судалгааг хөгжүүлэх
  • Их сургуулиудын шинэчлэлтийг дэмжих

2013 оны байдлаар ШУДЯН-ийн санхүүжилт 3.4 америк долларт хүрсэн ба дэлхийн 45 орны 85 институттай хамтран ажилладаг байна.

Олон Улсын хамтын ажиллагаа, боловсон хүчнийг хөгжүүлэх зорилго бүхий

  • 2 талт хамтын ажиллагаа /Энэ хөтөлбөр нь хамтарсан судалгааны төсөл хэрэгжүүлэх, сургалт зохион байгуулна. Хугацаа нь судалгааны хувьд 1-5 сар юмуу 1-3 жил, сургалт нь 1-2.5 сар бас 1 долоо хоногийн хугацаатай ч байж болно/
  • Судалгаа, боловсролын төвүүдийг нэмэгдүүлэх /оролцогч талууд нь ижил хэмжээний санхүүжилтийг гаргах үүрэгтэй/
  • BRIDGE тэтгэлэгт хөтөлбөр: Өмнө нь энэ нийгэмлэгийн бусад хөтөлбөрт хамрагдаж байсан гишүүдийг Японд дахин ирж хамтын ажиллагаа, судалгааны сүлжээгээ бэхжүүлэх боломжоор хангах (2-6 долоо хоног, аяллын зардал).
  • RONPAKU (Диссертаци, PhD) хөтөлбөр: Диссертациа бичсэн судлаачдыг Японд докторын зэрэг хамгаалах боломжоор хангах
  • HOPE уулзалт: Ази-Номхон далайн орнуудын залуу судлаачдыг Нобелийн шагналтнууд болон дэлхийн тэргүүлэх эрдэмтэдтэй харилцаа холбоо тогтоох боломж олгох

гэх мэт хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.