Шинэ Монгол Технологийн дээд сургууль
New Mongol institute of technology

ЦАХИЛГААН, ЭЛЕКТРОНИКИЙН ИНЖЕНЕР

ЦАХИЛГААН, ЭЛЕКТРОНИКИЙН ИНЖЕНЕРИЙН

ХӨТӨЛБӨРИЙН ТАНИЛЦУУЛГА

Хөтөлбөрийн зорилго

Шинжлэх ухааны өндөр суурь мэдлэгтэй, аман болон бичгийн харилцааны ур чадвар эзэмшсэн, зөв хандлага, өндөр ёс суртахуунтай, мэргэжлийн хувьд хөрвөх чадвартай, цахилгаан ба электроникийн автомат систем зохион бүтээх, шинэчлэн сайжруулах, шинэ технологи судлан нэвтрүүлэх, хэмжилт болон туршилт гүйцэтгэх, ашиглалтын горим тохируулга, хяналт удирдлагын системийн угсралт суурилуулалт, засвар үйлчилгээ ба ашиглалтын найдвартай ажиллагаа зэргийг хангах, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

ЦАХИЛГААН, ЭЛЕКТРОНИКИЙН ИНЖЕНЕР-ийн мэргэжил яагаад чухал вэ?

Манай улсын хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам ба судалгааны институтаас гаргасан 2017 оны Барометрийн судалгааны үр дүнгээс харахад цахилгаан инженерийн ажиллах салбарууд хангалттай их бөгөөд эрэлт хэрэгцээ өндөр байна. Төв суурин газар болон хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулдаг жижиг дунд үйлдвэр эрхэлдэг ихэнх аж ахуй нэгжүүд автомат ажиллагаатай орчин үеийн машин, тоног төхөөрөмж суурилуулан үйл ажиллагаагаа явуулах болсон. Ийм компаниуд төдийгүй төрийн захиргааны байгууллагууд ч автомат ажиллагаатай машин, тоног төхөөрөмжийн цахилгаан электрон систем, компьютерийн техник болон програм хангамж, мэдээллийн технологи, автомат удирдлагын системийн талаар цогц мэдлэг, чадвар эзэмшсэн цахилгаан инженер төгсгөхийг шаардах болсон. Мөн манай улсын аж үйлдвэрийн салбарууд жилээс жилд өргөжин тэлж байгаа тул энэ салбарын мэргэжилтний эрэлт хэрэгцээ тогмол бөгөөд орчин үеийн шинэ техник технологийн хөгжлөөс хоцролгүй насан туршдаа хамт хөгжих боломжтой юм.

Яагаад манай сургуулийн ЦАХИЛГААН, ЭЛЕКТРОНИКИЙН ИНЖЕНЕР -ийн мэргэжлийн хөтөлбөрийг сонгох ёстой вэ?

Шинэ Монгол Технологийн Дээд Сургууль нь цахилгаан электроникийн талаар цогц мэдлэг, чадвар, дадалтай,  эерэг зөв харилцаа, хандлагыг өөриймшүүлсэн, олон орны мэргэжилтнүүдтэй багаар ажиллах ур чадвартай, мэргэжлийн салбартаа хөрвөн ажилладаг, ҮНЭ ЦЭНЭТЭЙ, ДЭЛХИЙД ӨРСӨЛДӨХ  инженерүүдийг бэлтгэн төгсгөдөг.

Энэ амжилтын нууц нь дэлхийн тэргүүлэх их, дээд сургуулиудын хэрэгжүүлдэг инженерийн боловсрол олгох  CDIO арга зүйг сургалтдаа нэвтрүүлэн  ажилладаг учраас төгсөгчид маань өндөр ёс суртахуунтай, шинэ үеийн чадварлаг манлайлагч инженерүүд болон төгсдөг.     

Шинэ Монгол Технологийн Дээд Сургууль нь 2014 оноос эхлэн Цахилгаан электроникийн инженерийн хөтөлбөрийг 7 дахь жилдээ хэрэгжүүлж байна. Тус  бакалаврын хөтөлбөр нь нийт 120 кредит цагтай, суралцах хугацаа  4 жил буюу 8 улиралтай. Нэг жилийн сургалтын төлбөрийн хэмжээ 3,9 сая төгрөг.

Бид мөн Япон улсын Күрүмэгийн технологийн их сургуультай хамтран механик инженерийн 2+2 хөтөлбөрийг хэрэгжүүлдэг бөгөөд мэргэжлийн болон гадаад хэлний ур чадвар өндөр, зохих шалгуурыг хангасан суралцагч тус хөтөлбөрт хамрагдан сургуульдаа 2 жил суралцаад үргэлжлүүлэн Япон улсад 2 жил суралцаад төгсөх боломжтой.

Улирал бүр багаараа зохион бүтээх төслүүд гүйцэтгэж практик мэдлэг, чадвар, дадлыг эзэмшинэ. Төслийн хүрээнд энгийнээс эхлээд нарийн ажиллагаатай робот, автомат тоглоом, нар, салхины энергээр ажиллах төхөөрөмж зэрэг ямар нэгэн автомат ажиллагаатай ухаалаг бүтээгдэхүүн зохион бүтээх, төрөл бүрийн роботын тэмцээн уралдаанд оролцох явцдаа асуудал шийдэх, мэдлэгээ хэрэглэх, системчлэн сэтгэх, багаар ажиллах, харилцааны, зохион бүтээх зэрэг орчин үеийн инженер хүний ур чадваруудыг цогц байдлаар эзэмшдэгээрээ бусад сургуулийн хөтөлбөрүүдээс онцлог ялгаатай. Төгсөх курстээ дипломын төслийн ажил бие даан гүйцэтгэж, эзэмшсэн мэдлэг, чадвараа батлан харуулна. 

Хичээлийн улирал бүр судлах зохион бүтээх төслийн хичээлүүд:

I-р курс

II-р курс

III-р курс

IV-р курс

1-р улирал

2-р улирал

3-р улирал

4-р улирал

5-р улирал

6-р улирал

7-р улирал

8-р улирал

Инженерийн удиртгал I, II

Зохион бүтээх үндэс I, II

Бакалаврын ахисан түвшний төсөл I,II

Бакалаврын судалгааны ажил (төсөл)

Та төгсөөд ямар салбарт ажиллах вэ?

  • Эрчим хүчний салбар
  • Техник, технологийн салбар
  • Уул уурхайн салбар
  • Барилгын салбар
  • Аж үйлдвэрийн салбар
  • Холбоо харилцааны салбар
  • Тээврийн салбар
  • Боловсрол, эрдэм шинжилгээний салбар

Сургуулийн онцлог давуу талууд

  • Үндэсний хэмжээнд магадлан итгэмжлэгдсэн
  • Зөв соёлыг бүрдүүлсэн суралцах таатай орчин, материаллаг бааз
  • Зохион бүтээх төсөлд суурилсан хичээлийн хөтөлбөрүүд
  • Нэг багшид ноогдох оюутны тоо хамгийн бага
  • Олон төрлийн сургалтын төлбөрийн тэтгэлэг
  • Оюутны хөгжлийг дэмжих олон төрлийн үйл ажиллагаа
  • Карьер хөгжил, сэтгэл зүйн ганцаарчилсан зөвлөх үйлчилгээ
  • Ажилтан-бие хүний цогц ур чадваруудыг эзэмшүүлдэг
  • Япон улсын их сургуулиудтай хамтарсан 2+2 бакалаврын хөтөлбөр
  • Япон улсын их сургуулиудтай хамтарсан оюутан солилцооны хөтөлбөр
  • Япон улсын их сургуулиудтай хамтарсан дадлагын хөтөлбөр
  • Япон улсын компанид мэргэжлээрээ ажиллах боломжууд
  • Төгсөгчдийн ажил эрхлэлт 100 хувь

Цахилгаан инженерийн сургалтын хөтөлбөрт хэрэглэгдэж байгаа лаборатори, сургалтын орчин:


Зураг 1. Физикийн туршилтын лаборатори 501 тоот.

Зураг 2. ITZone компанитай хамтран байгуулсан програм хангамжийн лаборатори 914 тоот

Зураг 3. Элекроник автоматжуулалтын лаборатори 901 тоот.

Зураг 4. Цахилгаан хэлхээний лаборатори 701 тоот.

Зураг 5. Мобиком корпарацитай хамтарсан симуляц, туршилтын лаборатори 913 тоот.

ШМТДС-ийн суралтын орчинтой дэлгэрэнгүй танилцая гэвэл дараах холбоосоор нэвтэрч http://202.131.236.60/index.htm ороорой.

Цахилгааны инженер мэргэжилтэн ажлын талбарт гүйцэтгэх үүргүүд:

Цахилгааны инженер нь маш олон төрлийн үйлдвэрийн газрууд, байгууллагуудад ажилладаг тул тухайн ажиллах газраас шалтгаалан эзэмших шаардлагатай ур чадвар туршлагууд нь хувьсан өөрчлөгддөг. Мөн ажлын карриер өсөхийн хэрээр цахилгааны онолын мэдлэгээс илүүтэйгээр удирдан зохион байгуулах шаардлагатай болдог.

Дараах үйл ажиллагааг цахилгааны инженерүүд нийтлэг байдлаар гүйцэтгэдэг. Үүнд:

  • Цахилгаан болон электрон багаж төхөөрөмжийн тохируулга, засвар үйлчилгээ хийх, гэмтэл оношлох
  • Цахилгаан болон электроникийн асуудлуудад техникийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх
  • Зориулалтын багаж хэрэгсэл ашиглан цахилгаан ба электроникийн угсралтын ажил гүйцэтгэх
  • Хэмжүүрийн багаж тоноглол ашиглан цахилгаан болон электрон тоноглолын ажиллагааг үнэлэх
  • Цахилгаан ба электроникийн системд үзлэг хийж засвар үйлчилгээг төлөвлөх
  • Цахилгаан системийн чанарын удирдлагын хяналт явуулах
  • Хэрэглэгчдэд барилга байгууламжийн талбайд дээр очиж цахилгааны шийдэл боловсруулж өгөх
  • Цахилгаан тоноглолын угсралт, ашиглалтын заавар бичиг баримт боловсруулах, гадаад хэлнээс орчуулах
  • Цахилгаан төхөөрөмжийг тест хийж хөгжүүлэх
  • Цахилгаан ба электроникийн бүтээгдэхүүний худалдаа хариуцах
  • Цахилгаан эрчим хүчний түгээлт ба хэрэглээний найдвартай аюулгүй ажиллагааг хариуцах

Тухайн мэргэжилтний гүйцэтгэх үүрэг нь ажилд орсон байгууллагын үйл ажиллагаа, ажилтны албан тушаал, ур чадвар ба туршлага зэргээс хамаарч өөрчлөгддөг.

Цахилгаан инженерийн мэргэжлээр суралцаж төгсөөд дараах дэд салбаруудын ерөнхий ойлголттой болох ба цаашид гүнзгийрүүлэн суралцах боломжтой:

  • Цахилгаан эрчим хүчний - Power engineering
  • Дохио боловсруулалт - Signal processing
  • Микроэлектроник төхөөрөмж - Microelectronic devices
  • Электроник - Electronics
  • Удирдлагын систем - Сontrol system
  • Цахилгаан холбоо - Telecommunications
  • Компьютерийн техник ба програм хангамж - Computer hardware and software
  • Үйлдвэрийн автоматжуулалт - Industial automation
  • Био электроникийн инженер - Bioelectronics engineering
  • Хэмжүүрийн багаж технологи - Instrumentation engineering

Цахилгааны инженерийн ажиллах боломжтой ажлын байрууд:

  • Эрчим хүчний бодлого, зохицуулалтын газрууд
  • Дулааны цахилгаан станцууд
  • Цахилгаан дамжуулах компаниуд
  • Цахилгаан түгээх компаниуд
  • Сэргээгдэх эрчим хүчний станцууд
  • Хөнгөн үйлдвэрүүд
  • Хүнд үйлдвэрүүд
  • Цахилгааны зураг төсөл, угсралт, тохируулга, ашиглалт болон засвар үйлчилгээний компаниуд
  • Цахилгаан ба электрон багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийг оффис, гэр ахуйн зориулалтаар нийлүүлэгч компаниуд
  • Уул уурхай компаниуд
  • Барилга угсралтын компаниуд
  • Эмнэлэг болон эмнэлэгийн тоног төхөөрөмжийн нийлүүлэгч компаниуд
  • Цахилгаан холбоо, үүрэн телефоны оператор компаниуд
  • Цахилгааны мэргэжилтэн бэлтгэдэг боловсролын байгууллагууд
  • Тээврийн газрууд – авто зам, төмөр зам, агаарын тээврийн засвар үйлчилгээний компаниуд
  • Эмбэдэд систем болон робот техник /микроконтроллер ба компьютер дээр суурилсан цахилгаан болон механик системийн хяналт, удирдлага/-ийн хөгжүүлэлтийн компаниуд
  • Авто машин механизмын цахилгаан засварын компаниуд
  • Бүх төрлийн дохиолол хамгаалалтын системийн компаниуд гэх мэт...

Оюутны карьер хөгжлийн төв

Манай сургуулийн дэргэд оюутны карьер хөгжлийн төв ажилладаг бөгөөд энэ төвөөс оюутнуудад

- суралцахад тулгарч буй хүндрэл бэрхшээлийг даван туулахад зөвөлгөө өгөх

- гадаад улсад тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах бэлтгэл хангах

- материал бичиг баримт бүрдүүлэлт

- дотоод болон гадаадад ажилд анкет бөглөх, ярилцлагад бэлдэх

- дадлага хийх байгууллага сонгох, олох

- гадаадын их дээд сургуульд оюутан солилцоо, богино хугацааны хөтөлбөрт хамрагдах

- сайн дурын болон цагийн ажилд зуучлах

- оюутнуудаас сургалт, үйл ажиллагаатай холбоотой санал хүсэлтийг хүлээн авч сургуулийн удирдлагуудад уламжлах, шийдвэрлүүлэх гэх мэт олон үйл ажиллагаануудыг зохион байгуулдаг.

Төгсөгчдийн сэтгэгдэлээс

Буянтогтох Батзориг

Би Шинэ Монгол технологийн дээд сургуулийг 2018 онд цахилгааны инженер мэргэжлээр төгссөн ба анхны төгсөгчдийн нэг юм. Миний бие 2018-2020 онд Солонгос улсын инженер болон судалгааны институт болох KAIST-д магистрийн зэргийг цахилгааны инженер мэргэжлээр төгсөн ба одоогоор судлаач ажилтнаар тус сургуульд ажиллаж байна.

ШМТДС нь надад маш олон боломжийг нээж төгсөн. Суралцаж байх хугацаанд миний бие Япон улсын Kyushu их сургуульд 2 сарын хугацаанд судалгаа хийх боломж олдсон бөгөөд энэ нь надад ирээдүйн мэргэжлээ олоход маш их хэрэг болсон. Түүнчлэн  ШМТДС нь инженерийн мэдлэгийг оюутанд олгохоос гадна нийгмийн боловсролд маш их хөрөнгө оруулалт хийдэг. Ихэнх хичээл нь дэлхийн шилдэг сургууль болох MIT-ийн онлайн хичээлийг дагадаг бөгөөд оюутнууд сайн ойлгож амжаагүй хичээлээ дахин судлах бас бататгаж авч чаддаг. ШМТДС-ийн багш нар нь оюутнуудтай маш их тулж ажилдаг ба инженерийн хүнд хичээлүүдийг маш амархан байдлаар оюунуудад ойлгуулж чаддаг. Хүнлэг бас чадварлаг инженер болоход тусалсан ШМТДС-д маш их баярлалаа.

Пүрэвдоржийн Мөнгөншагай

Миний бие ШМТДС-д Цахилгааны инженер мэргэжлээр 2016-2019 онд суралцаж төгсөөд Дэнцү Дата Артист Монгол ХХК-д мэдээллийн технологийн ахлах инженерээр ажиллаж байна.

ШМТДС-д суралцаж байх хугацаандаа шинжлэх ухаан ба соёлын “Sakura science” хөтөлбөр мөн Тоёохаши Технологийн Их Сургуульд үйлдвэрлэлийн дадлага хийх хөтөлбөрүүдэд тус тус хамрагдаж байсан.

Орчин цагийн инженер хүнд зайлшгүй шаардлагатай “soft skill” – үүдийг хөгжүүлэх хичээлүүд сургалтын хөтөлбөрт багтдаг нь сургуулийн маань том давуу талуудын нэг гэж боддог. Мөн түүнчлэн цахилгааны инженерийн хөтөлбөрт багтдаг тоон электроник, дохио ба систем тэргүүтэй мэргэжлийн суурь хичээлүүд нь мэдээллийн технологийн салбарт ажиллахад суурь түлхэц болж өгсөн. Хичээлээс гадуурх буюу гутлаа солих, мэндлэх хүндлэх зэрэг сургуулийн маань соёл бол их хотын соёлтой иргэн болох төлөвшил олгодогт нь ямагт баярлаж явдаг.

Оюутнуудын гаргасан амжилт ба ажил эрхлэлт 

  • Шинэ Монгол технологийн дээд сургуулиас зохион байгуулсан - Оюутны физикийн олимпиад – 2-р байр 1 2016.
  • Эрчим хүчний сургуулиас зохион байгуулагддаг - Цахилгаан техникийн үндэс хичээлийн улсын олимпиадад – 2-р байр 2, 3-р байр 1, 2016, 2017, 2019.
  • Барилга Архитектурын Сургууль-иас зохион байгуулагдсан - Дүрслэх геометрийн Улсын XI олимпиад – 3-р байр 2019.
  • Мэдээлэл, Холбооны Технологийн Сургууль-аас зохион байгуулагдсан - Цагаан зураас дагагч роботын тэмцээн 1-р байр 1, шагналт байр 4-р байр 1 2019.
  • Орхон Эмпати сургуулиас зохион байгуулсан - Robot challenge Erdenet 2019 - Цагаан зураас дагагч роботын тэмцээн 1-р байр 2019.
  • Ражив гандийн нэрэмжит үйлдвэрлэл урлалын политехник коллежоос зохион байгуулсан- Цагаан зураас дагагч роботын тэмцээн 1-р байр 1. Шагналт байр 1 2019. 

Сургалтын төлбөрийн хөнгөлөлтийн боломжууд

  1. 1. Манай сургууль жил бүр өөрийн сургуулийн нэрэмжит тэтгэлэг сорилго тэмцээнийг улсын хэмжээнд зохион байгуулдаг бөгөөд нийслэлийн дүүргүүд болон аймгуудад эхний 15 дотор шалгарсан оюутнууд.
  2. 2. Монгол улс, болон улаанбаатар хотын хэмжээнд математик, физик, хими, технологийн олимпиадуудад эхний 3 байрт шалгарсан оюутнууд
  3. 3. Суралцах явцдаа GPA нь 3.6 буюу 90А –ээс дээш дүнтэй суралцсан оюутнууд зэрэгт харгалзах сургалтын төлбөрийн хөнгөлөлтүүд олгодог.

   

Хичээлийн жил бүр сургалтын голч нь 3.5-аас дээш дүнтэй суралцсан оюутанд дараа жилийн сургалтын төлбөрийг ...% хөнгөлнө. Улсын болон олон улсын хэмжээний тэмцээн уралдаанд эхний 3 байрын аль нэгийг эзэлсэн амжилт гаргасан оюутанд ... кредит цагийн урамшуулал олгоно. Япон улсын гэрээт сургуулиуд болон компаниудад дадлага хийх, оюутан соилцоогоор суралцах боломжуудтай.

Шинэ Монгол Технологийн дээд сургуулийн байршил

Сургууль хотын төвд байршилтай. Сургуулийн ойролцоох Натур худалдааны төв, Сандэй худалдааны төв болон Хавдар судлалын үндэсний төвийн автобусны буудлуудаас 2-10 минут алхах зайд байршдаг.

Сургуулийн барилга нь 2014 оны Баянзүрх дүүргийн шилдэг архитектуртай барилгаар шалгарсан.

Холбоо барих хөтөлбөр хариуцсан багш: Ж. Лут, Б. Энх-Амгалан

Холбоо барих утас: 80304086, 99207450