Шинэ Монгол Технологийн дээд сургууль
New Mongol institute of technology

Хөдөлмөр эрхлэлт

Хөдөлмөр эрхлэлт


Оюутанд үйлчлэх төвөөс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Төв аймгийн Цээлийн САА-н Шинэ Залуучууд ХХК –тай хамтын ажиллагааны гэрээний дагуу жил бүр уламжлал болгон намрын ургац хураалтын үед 14-21 хоног оюутнуудыг ажлуулж хөдөлмөрт суралцах, бие дааж сурах, харилцан бие биенээсээ сурах, тэсвэр тэвчээртэй болох, зэрэгт суралцдаг. Мөн оюутан өөрийн цагаа зохицуулан хийж чадах цагийн ажилд зуучлан ажиллуулдаг. 1-р курсэд суралцаж байх хугацаанд үндэсний үйлдвэрүүдтэй танилцах аялалыг жил бүр зохион байгуулж байна. Одоогоор монголын үндэсний үйлдвэрүүд Говь ХХК , Модон байшингийн үйлдвэр, Салхитийн салхин сэнсний станц, Анагаахын их сургуулийн Төв лабортори, Налайхын хийт бетоны үйлдвэр, Хөшигтийн хөндийн нисэх онгоцны буудал, гэх мэт үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцаад байна. Суралцаж буй мэргэжлийнх нь дагуу 2,3 түвшний оюутнуудыг үндэсний томоохон үйлдвэр, хувийн компани байгууллагуудтай хамтын ажиллагааны хүрээнд тэдний явуулж буй үйл ажиллагаа, ажлын байрны шаардлага, эрэлт хэрэгцээтэй нийцүүлэн мэргэжлийн дагуу дадлага хийлгэнэ.

Оюутнуудад төсөл хэрхэн бичих вэ талаарх сургалтыг зохион байгуулж оюутны дунд зарлагдаж байгаа төслүүдэд хамруулдаг.

2015-2016 оны хичээлийн жилд Боловсрол соел шинжлах ухааны яамнаас зарлагдсан Оюутны үйлчилгээг хэрхэн дэмжих вэ төсөлд манай сургуулийн 2 баг амжилттай оролцон оюутан/ Бат- Оргил, Энхриймаа, Доржзодовсүрэн нарын бичсэн төсөл шалгаран хэрэгжүүлж байна.