Шинэ Монгол Технологийн дээд сургууль
New Mongol institute of technology

ХӨГЖЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ

ХӨГЖЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ


Ирээдүйн тогтвортой хөгжил бүхий нийгмийн тогтолцоог бүрдүүлэхэд мэдлэгт суурилсан эдийн засаг, түүн дотор засгийн газар-их сургууль-аж үйлдвэрийн гурвалсан хамтын ажиллагаа (triple helix)-ны гүйцэтгэх үүрэг улам нэмэгдэж, олон улсын тэргүүлэх их сургуулиуд сургалт, судалгаандаа аж үйлдвэрийн хүчтэй оролцоо, дэмжлэгийг аван харилцан идэвхитэй хамтран ажиллаж, улс орон, бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулж байна.

Манай Улсын хувьд ч төрөөс боловсрол, шинжлэх ухааны салбарын шинэчлэлд ихээхэн анхаарч бодлогын баримт бичгүүдийг батлан гаргаж улс орны хөгжлийн түлхүүр болсон дэлхийн боловсролтой монгол хүнийг бэлдэх, байгалийн баялаг, шинэ мэдлэгт суурилсан өндөр технологийн аж үйлдвэрийн салбаруудыг хөгжүүлэх үндэс суурийг тавиад байна.

Дэлхийн тэргүүлэх их сургуулиуд нь хөгжлийнхээ явцад “ сургалт”-ын их сургуулиас шинэ мэдлэг бий болгодог “судалгаа”-ны их сургууль руу шилжсэн академик нэгдүгээр хувьсгалын үеийг дамжин, судалгааны их сургуулиас бий болгосон мэдлэгийг технологи дамжуулах замаар нийгэмд баялагыг бүтээдэг корпорацийн үзэл баримтлал бүхий санхүү (зах зээл, бирж)-гийн зарчимд тулгуурласан “ энтрепренёр” их сургуулийн үзэл баримтлал бүхий академик хоёрдугаар хувьсгалын үе шатандаахөгжиж байна.

Дэлхийн тэргүүлэх их сургуулиудын хэрэгжүүлэн хөгжиж байгаа сонгодог гурван загварыг зөв хослуулан хэрэглэх нь манай улсын судалгааны их сургуулийн тогтолцоог бүрдүүлэхэд нэн тохиромжтой хувилбар байх боломжтой зургаас үзнэ үү.

ХӨГЖЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ

Монгол улсыг мэдлэгийн нийгэм болгож бүхий л талаар тэргүүлэх үндэстэн болгоход Монгол хүнийг мэдлэг боловсрол, эрдэм шинжилгээ судалгаа, инновац, аж үйлдвэрлэл, бизнес санхүүгийн салбарт олон улсын тавцанд бэлтгэх, үүний тулд үнэн мэдлэгт суурилсан хөгжлийн алсын хараа, эрхэм зорилго, стратеги бодлого, чиг үүрэг, хамтын удирдлага, бүтэц зохион байгуулалт бүхий технологи инженерчлэлийн их сургуулийн шинэ тогтолцоог бүрдүүлэх нь зайлшгүй шаардлагатай байна.

Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Монгол Улсын Хөгжлийн цогц бодлого (2008-2021), Монгол Улсын шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх Мастер төлөвлөгөө (2007-2020), Монгол Улсад инновацийн тогтолцоог хөгжүүлэх хөтөлбөр (2007-2015), Дэвшилтэт технологийг хөгжүүлэх дэд хөтөлбөр (2008-2015) Монгол Улсын шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэл (2010-2014), Төрөөс өндөр технологийн аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого (2010), Өндөр технологийн аж үйлдвэрийг хөгжүүлэх хөтөлбөр, Инновацийн тухай хууль (2012), Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр байгалийн баялаг болон шинэ мэдлэгт суурилсан өндөр технологийн аж үйлдвэрийн салбаруудыг хөгжүүлэн, Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулахад төрөөс ихээхэн анхаарч байна.

Байгалийн шинжлэх ухаан, өндөр технологи, инженерчлэлийн салбарт шинэ мэдлэг бүтээж, нийгэмд үйлчлэхдээ сургалт, судалгаа, нийгэм эдийн засгийн асуудлыг цогцоор нь авч үздэг “энтрепренёр” корпорацийн үзэл баримтлалтай, санхүүгийн хувьд бие даасан, шинжлэх ухааны суурь болон хэрэглээний судалгаанд суурилсан нженерчлэлийн их сургууль болох зорилго бүхий NMIT -ийн стратеги зорилтуудаас танилцуулж байна.

СТРАТЕГИ зорилт


Судалгаанд суурилсан технологийн их сургууль болгон хөгжүүлэхийн тулд 5С (Сургалт, Судалгаа, Сooperation/хамтын ажиллагаа, Сorporation/корпорац, Санхүүжилт)-ийн нягт уялдаа холбоо бүхий суурь үзэл баримтлалд тулгуурлана. 5С-ийг амжилттай явуулахад 5R (Resources) буюу нөөцөд тулгуурласан зорилтууд (Human Resources, Knowledge Resources, Funding Resources, Infrastructure Resources, Network Resources)-ийг дэвшүүлнэ. 5С + 5R үзэл баримтлал бүхий NMIT-ийн 10 үндсэн зорилго, зорилтуудыг хэрэгжүүлэхэд хөгжлийн олон хөтөлбөр, томоохон төслийг хэрэгжүүлнэ.

СТРАТЕГИ зорилт

Бүтэц, зохион байгуулалтаа олон улсын стандарт, чанарын баталгаажуулалт, магадлан итгэмжлэл, судалгааны суурь болон тэргүүлэх чиглэлтэй нийцүүлэн хөгжүүлнэ. Дээд боловсролын тогтолцоонд хэрэглэгддэг боловсролыг салбараар ангилах олон улсын стандарт, шинжлэх ухаан, технологийг салбараар ангилах олон улсын стандартыг баримтлана.

Оюутан бүр өөрийн хөтөлбөрөөр суралцах либерал судалгаанд суурилсан сургалт, нээлттэй сургалтын “е-кампус” болон их сургуулийн бодит хотхоны цогцолбор орчинг бүрдүүлнэ.

Хичээлийн нээлттэй материал (OCW), сургалтын нээлттэй нөөц материал (OER), массив нээлттэй онлайн хичээлийн материал ашигласан онолын болон туршлагын е-хичээлийн агуулга (e-Contents), мөн олон улсын стандартад нийцсэн чанартай e-сурах бичиг, гарын авлага, бусад хичээлийн материал, лабораторийн хэрэглэгдэхүүнийг бэлтгэж хангана.