Шинэ Монгол Технологийн дээд сургууль
New Mongol institute of technology

Хичээлийн хөтөлбөр

Хичээлийн хөтөлбөр


Хичээлийн хөтөлбөр нь сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан хичээл тус бүрээр суралцагчийн эзэмшвэл зохих мэдлэг, чадвар, дадлын агуулга, заах арга, үнэлгээ, тухайн хичээлийн багтаамж, индекс, хүрэх үр дүн, урьдчилсан шаардлага, ашиглавал зохих ном, сурах бичгийн жагсаалтыг тодорхойлсон баримт бичиг юм.

Хичээлийн хөтөлбөрийн загвар, бичих зааврыг сургалтын албанаас гарган мөрдүүлнэ. Хичээлийн хөтөлбөрт тавигдах нийтлэг шаардлагад боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын баталсан шаардлагыг баримтална. Тусгай шаардлагыг сургалтын алба болон тухайн хичээлийг хариуцаж буй тэнхим/профессорын баг боловсруулна.

Хичээлийн агуулгын суурь стандартыг тухайн хичээлийг хариуцах мэргэжлийн тэнхим/профессорын баг боловсруулан, сургуулийн хөтөлбөрийн хороогоор хэлэлцүүлж, сургалтын албаны дарга баталгаажуулна.

Тухайн хичээлийг судалж буй оюутнуудын мэдлэгийн зөрүүнээс хамааран хичээлийн агуулга, хөтөлбөрийг өөрчлөхийг хориглоно.

Тухайн хичээлийг заах багш нь улирлын эхний өдөр буюу чиглүүлэх өдөрлөгийн үеэр тухайн хичээлийн хөтөлбөрийн талаар оюутанд шаардлагатай мэдээллийг өгнө. Улирлын 15 дахь өдрөөс хэтрүүлэхгүйгээр хичээлийн хөтөлбөрт оюутны гүйцэтгэх бие даалт, төсөл, явцын шалгалтын нарийвчилсан хуваарийг оруулж, баталгаажуулан оюутанд хүргэсэн байна.

Багш лекцийн тэмдэглэл, семинарын бодлого, дасгал, асуулт, гэрийн даалгавар, бие даалтын материал гэх мэт хичээлийн хэрэглэгдэхүүнээ ШМТДС-ийн нээлттэй сургалтын цахим хуудсанд байршуулан, хүртээмжийг нь нэмэгдүүлнэ. ШМТДС-ийн нээлттэй сургалтын цахим хуудсанд байршсан бүх хичээлийн хэрэглэгдэхүүн тус сургуулийн оюуны өмч болно.

Хичээлийн танхимын нэг цаг нь 50 минут байх ба хичээлийн хоёр цагийг завсарлагагүйгээр 90 минутанд багтааж болно.