Шинэ Монгол Технологийн дээд сургууль
New Mongol institute of technology

Хичээлийн жил, түүний үргэлжлэх хугацаа

Хичээлийн жил, түүний үргэлжлэх хугацаа


Хичээлийн жил нь намар, хавар, зуны гурван улиралтай байна. Намар, хаврын улирлыг үндсэн улирал гэх ба тус бүр хичээлийн 70 хоног буюу 14 долоо хоног, шалгалтын 3 долоо хоног, амралтын 2-оос доошгүй долоо хоногтой байна. Бүх нийтээр амрах баяр, ёслолын өдрүүдийг тооцоолсноор үндсэн улирал нь ойролцоогоор арван тав орчим долоо хоног үргэлжилнэ.

Зуны улирал нь үндсэн улирлаас цөөн хичээлээр сургалт зохион байгуулах ба оюутан сургуулиас санал болгож буй хичээлээс судална. Судлах хичээлд дадлагын хичээл зонхилох бөгөөд хичээлийн 35 хоног буюу 7 долоо хоног, шалгалт авах хугацаа 1 долоо хоног байна.

Хаврын улиралд сургалтын алба дараагийн хичээлийн жилд мөрдөгдөх сургалтын үйл ажиллагааны календарийг захиргааны зөвлөлөөр хэлэлцүүлж, захирлын тушаалаар баталгаажуулах ба тухайн улирлын 13 дугаар долоо хоногт нийтэд зарлана.