Шинэ Монгол Технологийн дээд сургууль
New Mongol institute of technology

ХИМИЙН ИНЖЕНЕР

ХИМИЙН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

ХИМИЙН ИНЖЕНЕРЧЛЭЛ-ийн мэргэжил яагаад чухал вэ?

Улсын хөгжлийг тодорхойлдог гол хүчин зүйлийн нэг бол дотоодын үйлдвэрлэл юм. Харин дотоодын үйлдвэрлэлийг хэрхэн хөгжүүлэх вэ? Үүний гол тулгуур нь аливааг бүтээх мэргэжил буюу инженерүүд, тэр дундаа эм, хүнс, химийн үйлдвэрлэлийн хувьд химийн инженерүүд байдаг.

Химийн инженерчлэл нь түүхий эдийг эдийн засгийн ашигтай бүтээгдэхүүн болгох, химийн үйлдвэрлэлийн процессыг боловсронгуй болгодог салбар юм. Химийн инженер нь эрчим хүч, ус, байгаль орчны асуудлыг бүтээлч, шинэлэг байдлаар шийдэж, түүхий эдийг өдөр тутмын хэрэглээний бүтээгдэхүүн болгон хувиргадаг, эм, хүнс, газрын тос нефть боловсруулах үйлдвэр зэрэг бүх төрлийн үйлдвэрийн үйл ажиллагааг зохицуулдаг инженер юм. Илүү нарийвчлан тайлбарлавал бүтээгдэхүүн үйлдвэрлэх төхөөрөмж, үйлдвэрлэхэд хэрэгтэй процессын механизмын талаар судалж, бүтээгдэхүүнээ хэрхэн хялбар бөгөөд өртөг багатайгаар үйлдвэрлэх вэ гэдгийг эрэлхийлдэг юм.

Мөн өөрийн судалгааны ажилдаа тулгуурлан оюуны өмчтэй болох, өөрийн бизнесээ эхлүүлэх боломжийг олгодог. Химийн инженер нь олон салбарт хөрвөх чадвар өндөр хөдөлмөрийн зах зээлд маш эрэлт, хэрэгцээ өндөр байдаг мэргэжил юм.

Яагаад манай сургуулийн ХИМИЙН ИНЖЕНЕРЧЛЭЛ-ийн

мэргэжлийг сонгох ёстой вэ?

Химийн ухаан, химийн судалгаа шинжилгээ хийх арга зүй, үйлдвэрийн зохистой нөхцөлийг тогтоох, процесс загварчлал хийх зэрэг химийн инженерийн талаар цогц мэдлэг, чадвар, дадалтай,  эерэг зөв харилцаа, хандлагыг өөриймшүүлсэн, олон орны мэргэжилтнүүдтэй багаар ажиллах ур чадвартай, мэргэжлийн салбартаа хөрвөн ажилладаг, ҮНЭ ЦЭНЭТЭЙ, ДЭЛХИЙД ӨРСӨЛДӨХ химийн инженерүүдийг  бэлтгэн төгсгөдөг.

Энэ амжилтын нууц нь дэлхийн тэргүүлэх их, дээд сургуулиудын хэрэгжүүлдэг инженерийн боловсрол олгох  CDIO арга зүйг сургалтдаа нэвтрүүлэн  ажилладаг учраас төгсөгчид маань өндөр ёс суртахуунтай, шинэ үеийн чадварлаг манлайлагч инженерүүд болон төгсдөг.

Шинэ Монгол Технологийн Дээд Сургууль нь 2014 оноос эхлэн Химийн инженерчлэлийн хөтөлбөрийг 7 дахь жилдээ хэрэгжүүлж байна. Тус  бакалаврын хөтөлбөр нь нийт 120 кредит цагтай, суралцах хугацаа  4 жил буюу 8 улиралтай. Нэг жилийн сургалтын төлбөрийн хэмжээ 3,9 сая төгрөг.

Бид мөн Япон улсын Күрүмэгийн технологийн их сургуультай хамтран механик инженерийн 2+2 хөтөлбөрийг хэрэгжүүлдэг бөгөөд мэргэжлийн болон гадаад хэлний ур чадвар өндөр, зохих шалгуурыг хангасан суралцагч тус хөтөлбөрт хамрагдан сургуульдаа 2 жил суралцаад үргэлжлүүлэн Япон улсад 2 жил суралцаад төгсөх боломжтой.

Улирал бүр багаараа зохион бүтээх төслүүд гүйцэтгэж практик мэдлэг, чадвар, дадлыг эзэмшинэ. Төслийн хүрээнд байгалийн нөөцийг боловсруулан инновац шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, технологийг хэрхэн сайжруулах талаар судалгаа хийнэ. Оюутнууд төрөл бүрийн лабораторийн ажлуудаар практик ур чадварт  илүү төвлөрч суралцахаас гадна өргөн хэрэглээний бүтээгдэхүүнүүд болох косметикийн бүтээгдэхүүн, саван, гар ариутгагч хийхээс судалгааны ажлуудаа эхэлдэг.

Хичээлийн улирал бүр судлах зохион бүтээх төслийн хичээлүүд:

I-р курс

II-р курс

III-р курс

IV-р курс

1-р улирал

2-р улирал

3-р улирал

4-р улирал

5-р улирал

6-р улирал

7-р улирал

8-р улирал

Инженерийн удиртгал I, II

Ахисан түвшний төсөл I, II

Үйлдвэрлэлийн дадлага, туршилтууд

Бакалаврын судалгааны ажил (төсөл)

Та төгсөөд ямар ажил хийх  вэ?

  • Химийн инженер
  • Химийн технологич
  • Аналитик химич
  • Хүрээлэн буй орчны инженер
  • Материалын инженер
  • Үйлдвэрлэлийн инженер
  • Бүтээгдэхүүн хөгжүүлэгч технологич
  • Чанарын мэргэжилтэн
  • Уул уурхайн инженер
  • Усны инженер
  • Хог хаягдлын менежементийн мэргэжилтэн
  • Эрдэм шинжилгээний ажилтан, багш

Сургуулийн онцлог давуу талууд

  • Үндэсний хэмжээнд магадлан итгэмжлэгдсэн
  • Зөв соёлыг бүрдүүлсэн суралцах таатай орчин, материаллаг бааз
  • Зохион бүтээх төсөлд суурилсан хичээлийн хөтөлбөрүүд
  • Нэг багшид ноогдох оюутны тоо хамгийн бага
  • Олон төрлийн сургалтын төлбөрийн тэтгэлэг
  • Оюутны хөгжлийг дэмжих олон төрлийн үйл ажиллагаа
  • Карьер хөгжил, сэтгэл зүйн ганцаарчилсан зөвлөх үйлчилгээ
  • Ажилтан-бие хүний цогц ур чадваруудыг эзэмшүүлдэг
  • Япон улсын их сургуулиудтай хамтарсан 2+2 бакалаврын хөтөлбөр
  • Япон улсын их сургуулиудтай хамтарсан оюутан солилцооны хөтөлбөр
  • Япон улсын их сургуулиудтай хамтарсан дадлагын хөтөлбөр
  • Япон улсын компанид мэргэжлээрээ ажиллах боломжууд
  • Төгсөгчдийн ажил эрхлэлт 100 хувь

Төгсөгчдийн сэтгэгдлээс

1. ШМТДС-ийн 2-р үеийн төгсөгч (2019 оны төгсөгч) Д.Ганбилэгийн сэтгэгдэл:


Миний бие 2019 оны хавар “Шинэ Монгол Технологийн Дээд Сургууль”-ийг химийн инженерчлэл мэргэжлээр суралцаж төгссөн. Суралцаж байх хугацаандаа хими, биологи, физик, математик зэрэг бүхий л салбар шинжлэх ухааны суурь мэдлэг болон салбар дундын шинжлэх ухаан болох нанотехнологийн үндэс, суурийг эзэмшиж үүнийгээ ашиглан химийн үйлдвэрийн процессыг загварчлах, тооцоолол хийх зэрэг арга барилд суралцсан. Мөн түүнчлэн асуудалд шинжлэх ухаанчаар хандах, эрдэм шинжилгээний ажил бичих, судалгааны ажил хийх арга зүйд суралцсанаар аль ч салбарт хөрвөх чадвартай судлаач, боловсон хүчин болсон гэж боддог.

Үйлдвэрийн дадлагыг “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-ийн “Лаборатори Судалгааны Төв”-д хийх боломжийг бүрдүүлж өгснөөр “багажит анализ” хичээлийн хүрээнд олж авсан онолын мэдлэгийг практикт ашиглах мөн орчин үеийн хэмжилтийн багажуудын ажиллах зарчим, арга зүйд суралцсанаар судалгааны ажлын үр дүнд боловсруулалт хийхэд маш их түлхэц болж өгсөн.

Шинэ Монгол Технологийн Дээд Сургууль нь их дээд сургуулийн мэдлэг олгохоос гадна хувь хүний хөгжил, ирээдүйн карьерьт ихээхэн анхаарал хандуулж, гадаадад урт болон богино хугацаагаар дадлага, судалгаа хийх бүхий л боломж бололцоог бидэнд олгодог.

2. ШМТДС-ийн 3-р үеийн төгсөгч (2020 оны төгсөгч) Ө.Уранбилэгийн сэтгэгдэл:

Сайн байна уу? Намайг Ө.Уранбилэг гэдэг би Шинэ Монгол Технологийн Дээд Сургуулийг Химийн Инженерчлэл мэргэжлээр 2020 онд суралцаж төгссөн. Одоогоор Токиогийн Технологийн Их Сургуульд “Хүн төвтэй шинжлэх ухаан, био-анагаахын инженер” мэргэжлээр магистрын хөтөлбөрт суралцаж байна. Цаашид Япон улсдаа тэргүүлэх корпорацад судлаачаар ажиллах зорилготой. Химийн шинжлэх ухаан нь маш олон төрлийн салбар шинжлэх ухааны суурь болдог. Тиймдээ ч энэ хүртэл миний суралцаж эзэмшсэн физик хими, материал судлал, биотехнологи, микробиологи гэх мэт олон салбарын суурь мэдлэгүүд маань надад одоогийн судалгаагаа амжилттай үргэлжлүүлэхэд минь маш их түлхэц болж байгаа. Тиймээс ШМТДС-ийн чадварлаг багш нартаа маш их баярлаж явдаг. Мөн шинээр элсэж байгаа дүү нартаа сурлагын өндөр амжилтыг хүсье!