Шинэ Монгол Технологийн дээд сургууль
New Mongol institute of technology

Хамтын ажиллагаа

ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГАА

2013-2014 оны хичээлийн жилд Тайвань, АНУ, Японы их дээд сургуулиудад албан ёсны айлчлал хийж, өндөр технологи, инженерчлэл, судалгааны төв хүрээлэн, лабораторуудтой танилцаж, тухайн сургуулийн захирал, профессор, албаны хүмүүстэй уулзалт хэлэлцээрүүдийг хийсэн болно.

Айлчлалын хүрээнд NMIT нь Тайваны 6, АНУ-ын 6, Япон улсын 9 их дээд сургуультай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх, хичээлийн материалын дэмжлэх авах, оюутан багш солилцох, сургалт судалгаа явуулах, багаж, тоног төхөөрөмж хамтран эзэмших тал дээр албан ёсны уулзалтуудыг хийж, Тайваний 2, Японы 2 их сургуулиудтай хамтран ажиллах гэрээг 5 жилийн хугацаатайгаар байгуулаад байна. NMIT нь Харвардын их сургууль болон Массачусетсийн технологийн их сургуулийн сургалтандаа нэвтрүүлээд байгаа албан ёсны лицензтэй нээлттэй онлайн хичээлүүдийг авч ашиглах болоод байна.

Ингэснээр монгол оюутнууд дэлхийн тэргүүлэх их сургуулиудын хичээлийг онлайнаар судлах, кредит авах боломж бүрэн нээгдэнэ. Мөн түүнчлэн “MIT OCW” нээлттэй онлайн сургалтын материалыг NMIT ашиглахаас гадна Монголын бусад их дээд сургуулиудад сурталчлах тал дээр хамтран ажиллах тухай хэлэлцээр хийсэн болно. 

Хамтран ажилладаг сургуулиуд: (Доорх зургууд дээр дарж дэлгэрэнгүй мэдээллийг авна уу)