Шинэ Монгол Технологийн дээд сургууль
New Mongol institute of technology

Урлагийн амжилт

2012-2013 он

12-р ангийн сурагч Намуун "UNIVERSE BEST SONGS" тэмцээний ШИЛДЭГ-15-д шалгарлаа

Улаанбаатар хотын бүжгийн аварга шалгаруулах "Формейшн" бүжгийн тэмцээний АЛТ, МӨНГӨ, ХҮРЭЛ медаль хүртлээ. 

Хотын аварга шалгаруулах Формейшн бүжгийн тэмцээн

Монголын бүжгийн спортын холбоо, Бүжгийн спортын “Moon” клуб хамтран зохион байгуулсан Улаанбаатар хотын аварга шалгаруулах  Формейшн бүжгийн тэмцээнд манай сургуулийн сурагчид дараах амжилттайгаар оролцов.

Залуучууд насны Стандарт бүжгийн төрөлд:1-р байр  АЛТАН медаль-11-р ангийн сурагчдын Талст-1 хамтлаг.

Залуучууд насны Латин бүжгий төрөлд: 2-р байр  МӨНГӨН медаль-11-р ангийн сурагчдын Талст-1 хамтлаг.

Өсвөр насны Латин бүжгийн төрөлд: 2-р байр  МӨНГӨН медаль-7, 8-р ангийн сурагчдын Талст-2 хамтлаг.

Хүүхэд насны Латин бүжгийн төрөлд: 3-р байр  ХҮРЭЛ медаль-5-р ангийн сурагчдын Талст-3 хамтлаг.

Тэмцээнд оролцсон сурагчдадаа баяр хүргэе.  

2009-2010 он

  •  11-3 ангийн сурагч Э. Лхамзаяа  Японы Хирошима хотын “САНЁО” ахлах сургуулийн “УРЛАГИЙН НААДАМ”-ын Гоцлол  дууны төрөлд 3-р байр эзэлсэн.  Японы Хрошима хотын Энх тайвны зөвлөлийн Гадаад оюутнуудын   дунд зохион байгуулсан “Дэлхийн Энх тайван” сэдэвт илтгэлийн тэмцээнд ТЭРГҮҮН байр эзэлж, ГРАНПРИ шагналыг хүртсэн бөгөөд энэхүү хүндтэй шагналыг хүртсэн анхны Монгол сурагч байлаa.
  •   11-1 ангийн сурагч Б.Ариунзаяа Залуучуудын холбооны шилдэг сурагч алтан медаль, “Хаврын баяр”улсын уралдааны гоцлол хөгжмийн төрөлд гранпри, 2010 оны 10-р сард Японд аялан тоглолт хийх эрх, 2010 он БНХАУ-ын Тяньжин хотноо зохиогдсон ОУ-н фестивальд оролцох урилга
  •   ОУ-ын  “Ken Ten Jounior” Хүүхдийн гар зургийн уралдаан – И.Ариунбилэгт, А.Амармэнд, Мөнхтогтох, Нарангэрэлт нар тусгай байрын шагнал
  •  БНМАУ гар зургийн уралдаанаас А. Амармэнд Мөнгөн медал, Нарангэрэлт Хүрэл медаль хүртлээ
  •   Дү –Дү машин улсын аварга шалгаруулах тэмцээнээс 8ш 3 ангийн сурагч Эрхэмбилэг Хүрэлмедаль
  •  10-4 ангийн сурагч М. Номин-Эрдэнэ, 11-1ангийн сурагч Б.Ариунзаяа, 12-1 ангийн сурагч Б. Анхбаяр нар МҮОНТВийн “Хэцүү анги” цуврал кинонд тоглосон.