Шинэ Монгол Технологийн дээд сургууль
New Mongol institute of technology

Улсын физикийн XXVIII олимпиад 2015.04.24-27-ны хооронд амжилттай болж өндөрлөлөө

28.04.2015

Тус олимпиадын нээлт, хаалтын үйл ажиллагаа Шинэ Монгол Эрдмийн хүрээлэн дээр явагдсан бөгөөд Шинэ Монгол Технологийн дээд сургууль ивээн тэтгэж, хамтран ажилласан юм. Олимдиадад оролцохоор хүрэлцэн ирсэн нийслэл, аймгуудын шилдгүүдэд бид сургуулиа танилцуулж, УФО-ийн түүхэнд шинэлэг өнгө нэмж чадсан болов уу.

ШМТДС-ийн захирал проф. Ч.Ганзориг олимпиадын алт, мөнгө, хүрэл байруудын эзэн болсон 6 сурагчдад ШМТДС-д төлбөрийн 100 хувийн, шагналт байранд орсон 4 сурагчдад 75 хувийн хөнгөллөлтэй суралцах эрхийн бичиг гардууллаа. Мөн сурагчдаа амжилттай бэлдсэн багш нарыг шагнаж урамшуулсан юм.

ШМЭХ-ийн зүгээс улсын физикийн олимпиадад амжилттай оролцсон багш П.Эрдэнэбат, Э.Лхагвасүрэн нартаа, 12-р ангийн төрөлд мөнгөн медаль хүртсэн Б.Төгөлдөр, шагналт байр эзэлсэн Б.Батуужин, Д.Гэрсэнз, Одон орон Судлалын улсын олимпиадад хүрэл медаль хүртсэн Б.Батуужин нартаа баяр хүргье.

Түүнчлэн нийт олимпиадад оролцсон багш, сурагчдадаа баяр хүргэж, дараагийн шатны олон улсын олимпиадад нь өндөр амжилт хүсье.