Шинэ Монгол Технологийн дээд сургууль
New Mongol institute of technology

Төгсөлт

ТӨГСӨЛТ


Бакалавр, магистрын зэрэг олгох хөтөлбөрт суралцагчдын төгсөлтийг жилд хоёр удаа зохион байгуулна.

Төгсөгчдөд тавигдах шаардлага

Төгсөгч нь ШМТДС-д зохих журмын дагуу захирлын тушаалаар элссэн байна.

Төгсөх оюутан нь сургалтын төлөвлөгөөний дагуу тухайн үндсэн мэргэшлийн хөтөлбөрийн заавал болон сонгон суралцах хичээлүүдийг амжилттай судалж, хөтөлбөрийн нийтлэг шаардлага болон тэнхим/профессорын багаас холбогдох дүрэм, журмын хүрээнд тавьсан тусгай шаардлагуудыг биелүүлсэн байна.

Төгсөх оюутан нь хавсрага мэргэшлээр, эсвэл суралцаж байгаа чиглэлээсээ өөр давхар мэргэжлээр суралцсан тохиолдолд тухайн хөтөлбөрийн сургалтын төлөвлөгөөний дагуу заавал болон сонгон суралцах хичээлүүдийг амжилттай судалж, мэргэжлийн тэнхим/профессорын багаас холбогдох дүрэм, журмын хүрээнд тавьсан тусгай шаардлагуудыг биелүүлсэн байна.

Бакалаврын сургалтын төлөвлөгөөн дэх хичээлийг бүрэн судалж, 120-оос доошгүй багц цаг цуглуулсан оюутныг дээд боловсролын бакалаврын зэргээр төгсгөнө.

Суралцсан хугацааны голч дүн 1.8-аас доошгүй байна.

Төгсөх оюутан нь сургалтын төлбөрийн болон бусад хураамжийн тооцоогүй байна.

Төгсөх хүсэлт гаргах, хүсэлтийг хянан магадлах

Төгсөхөд тавигдах шаардлагуудыг тухайн улиралдаа бүрэн биелүүлэх оюутан төгсөх хүсэлтээ мэдээллийн системээр дамжуулан сургалтын албанд улирлын 8 дугаар долоо хоногийн эхний өдрөөс өмнө гаргана.

Хүндэтгэн үзэх шалтгаанаар хүсэлт гаргах хугацаанаас хоцорсон оюутны төгсөх тухай асуудлыг сургалтын албаны саналыг үндэслэн төгсөлтийн комисс шийдвэрлэнэ.

Сургалтын алба тухайн оюутны харьяалагдан суралцаж байгаа үндсэн мэргэшлийн тэнхим/профессорын багтай хамтран төгсөх хүсэлтийг нь хянаж үзнэ. Улмаар төгсөх боломжтой бол төгсөлтийн үйл явц, ёслолын үйл ажиллагааны талаарх мэдээллийг, төгсөх боломжгүй бол төгсөхөд бүрэн бус хангагдсан байгаа шаардлагуудын талаар оюутанд цахим хэлбэрээр мэдэгдэнэ.

Оюутан төгсөх хүсэлт гаргасан улиралдаа төгсөж чадахгүй бол төгсөх тухай хүсэлтийг дараагийн улиралд дахин гаргаж болно.

Бакалаврын сургалтын төлөвлөгөөн дэх ерөнхий суурь болон мэргэжлийн суурь хичээлийг бүрэн, мөн зарим мэргэшүүлэх хичээлийг судалж, 90-ээс доошгүй багц цаг цуглуулсан, cуралцсан хугацааны голч дүн нь 1.8-аас доошгүй тохиолдолд оюутныг зохих нөхцөл, шаардлагаар дээд боловсролын дипломын зэргээр төгсгөж болно. Дипломын зэргээр төгсөгч нь төгссөнөөсөө хойш 5 жилийн дотор тухайн мэргэжлээрээ элсэлтийн шалгалтгүйгээр үргэлжүүлэн суралцаж, багц цагаа гүйцээн, бакалаврын зэрэг авч болно.

Үндсэн чиглэлээсээ гадна хавсрага мэргэшлээр суралцсан тохиолдолд боловсролын давхар зэрэг, диплом олгохгүй.

Төгсөлтийн ёслол

Төгсөгчдөд ШМТДС-ийн диплом, энгэрийн тэмдгийг ёслолын байдалд хүндэтгэлтэйгээр гардуулна. Энэхүү ёслолын үед оюутан төгсгөх тухай захирлын тушаалыг уншиж сонсгоно.

Төгсөгчид, тэдгээрийн эцэг эх, найз нөхдийн төлөөллийг оролцуулан төгсөлтийн арга хэмжээг эрдмийн баяр болгон тэмдэглэнэ.