Шинэ Монгол Технологийн дээд сургууль
New Mongol institute of technology

ТӨГСӨЛТИЙН ЁСЛОЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА

13.01.2023

       2023 оны 01 сарын 13-нд Шинэ Монгол технологийн дээд сургуулийн 6 дахь үеийн бакалаврын төгсөлтийн ёслолын үйл ажиллагаа болов. Тус үйл ажиллагаанд Цахилгааны инженер, Механикийн инженер, Химийн инженерчлэлийн чиглэлээр төгссөн нийт 5 бакалаврт диплом, ромбо гардуулав.

       Шинэ Монгол технологийн дээд сургуулийн үүсгэн байгуулагч ноён Ж.Галбадрах төгсөгчдөд баяр хүргэж үг хэлэв. Шинэ Монгол технологийн дээд сургуулийн гүйцэтгэх захирал Б.Үнэнбат нийт төгсөгчдөдөө баярын мэнд хүргэж үг хэлэв.

       Төгсөгчдийг төлөөлж Механик инженерийн ангийн төгсөгч Д.Гүнбилэг үг хэлж сургуулийн эрдэмтэн багш нар, нийт ажилтан албан хаагчдад талархал илэрхийлэв. 

      Механик инженерийн тэнхимийн эрхлэгч Ц.Ядамрагчаа төгсөгчдөдөө зориулан үг хэлж баяр хүргэв. Тус ёслолын үйл ажиллагаанд эрдэмтэн багш нар, төгсөгчдийн эцэг эхийн төлөөлөл оролцож ёслолын үйл ажиллагаа ёслол төгөлдөр болж өндөрлөв.

Жич: ШМТК-ын төгсөгч Ц.Туул нь ШМТДС-ийн химийн инженерчлэлийн хөтөлбөрөөр элсэн орж 1.5 жил суралцаж төгсөөд Япон улсад мэргэжлээрээ ажиллаж байна.  ШМТК-ийн төгсөгч У.Мөнх-Оргил нь Добу ХХК-нд Электроникийн инженерээр ажиллаж байна.